ОЮУНЫ ТЭРБУМТНУУД МОНГОЛ ОРНЫГ АВАРНА.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-04-23 03:48:20

ОЮУНЫ ТЭРБУМТНУУД МОНГОЛ ОРНЫГ АВАРНА.

Социализмын үед хийж бүтээсаэн зүйлийг дээрэмдлээ.

Монгол орон хөгжөөгүй.

 Уул уурхайн баялагийг дээрэмдлээ,

 Монгол орон бас хөгжөөгүй

. Социализмын сүүний фермүүдийг үгүй болгочихоод одоо дахиад сүүний ферм барина гэж явж байгаа хүмүүсийг ямар хүмүүс вэ гэж бодох цаг болжээ.

 Баклавр, магистр, доктрантурын нийт элсэлт нь жилд 1457 байдаг MIT, Stanford их сургуулийн төгсөгчид байгуулсан компаниуд жилд дэлхий дахинаа 3.3-5.4 сая ажлын байрыг бий болгож, жилд эдгээр компаниуд нь 3-3.3 триллион ам доллаын баялаг бүтээдэг байна.

 Гэтэл эдгээр компанийн эздүүд нь уул уурхайн, газ нефтийн болон газрын лиценз үгүй, зөвхөн оюуны өмчөөр боссон хүмүүс байна.

 

 Монгол оронд 175000 оюутан байгаа. Энэ бол Монгол орны авралын шавхдашгүй баялаг гэдгийг мөн ч ойлгохгүй байна даа.

Шинэ шинжлэх ухаан, шинэ инженерчлэлийн салбарын судалгаа хөгжлийн дэд бүтэцийг хөгжүүлж, магистр доктрантурын тэтгэлэг болон 1500 ам долларын стипендтэй болгож, залуучуудын оюуны нөөцийг хөхүүлэн дэмжин ашигласан нөхцөлд Монгол орон дэлхийд тэргүүлэх орон болох нь гарцаагүй.

 Магистр доктрантурын сургалтыг бизнесийн удирдлагатай хослууулан сургаж, бизнес толгойтой эрдэмтдийг төрүүлж, ирээдүйн 20 жилийн дотор Монгол орон зөвхөн 100 оюуны тэрбумтнуудийг үүсгэвэл Монгол орны эдийн засаг ямар хэмжээнд хүрч болохыг ухамсартай хүмүүс бодон тунгааж ажиллах цаг болжээ.

 

Монгол хүний гэгээн ухаанд би итгэлтэй байдаг.

 

Монгол хүн түүхэнд хүн төрөлхтний энх тайван хөгжлийн түүхийг бичилцэж явсан түүхийн агуу санамжтай ард түмэн учраас Монгол хүн хөгжсөнөөр бусдыг дээрэлхэж, хүн төрөлхтний энх тайванд муу муухай юм хийхгүй гэдгийг Монгол хүний түүх баталдаг.

1999 онд БНХАУ-ын англи хэлний багш Жак Ма-ийн байгуулсан Алибаба гэх компани Нью-Иоркын хөрөнгийн бирж дээр 2014 оны 9 сарын19 өдөр хувьцаа гаргаж дэлхий дахиныг донсголлоо. Жак Ма нь БНХАУ-ийн түүхэнданхны газрын, уул уурхайн, нефтийн лицензгүйоюуны тэрбумтан болж тодорч байна

. Жак Матай хамтарч Алибабаг байгуулсан 30 гаруй хүмүүс долларын тэрбумтан болж, 20 гаруй мянган ажилтад нь долларын саятан боллоо.

 Өндөр технологийн компани зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан хөгждөг учир олон улсын төвшинд өндөр технологийн компаниуд ажилчин бүртээ хувьцаа эзэмшүүлдэг жишиг байдгийг мартаж болохгүй.

 Алибаба компани Нью-Иоркын хөрөнгийн бирждээр нэгж хувьцаагаа 68 доллараар үнэлж гаргасан боловч, хувьцааны үнэ нь 89.70 доллар хүрсэн өндөр амжилт үзүүлж, хөрөнгийн бирж хаах үед 89.93 долларт хүрч дунджаар 38.07 хувь өсч, Алибабагийн зах зээлийн үнэлгээ 231.4 тэр бум долларын үнэтэй компани болжээ.

Алибабаг үүсгэн байгуулагч Жак Ма нь 1982 онд 10 жилээ төгсөөд их сургуулийн элсэлтийн математикийн шалгалтандаа нэг л оноо авчээ. 1983 онд 2 дах удаагаа шалгалт өгөөд математикийн оноо нь зөвхөн 19 байжээ.

Ингээд Жак Магийн аав нь өөрт нь 3 дугуйтай зүтгүүр тэрэг авч өгөн тэрээр өдөр нь хар ажил хийн оройгоор математикийн гүнзгийрүүлсэн сургалтанд суудаг байж. 1984 онд 3 дах удаагаа элсэлтийн шалгалт өгөн математикийн шалгалтандаа 89 оноо авч, Ханжу хотын багшийн их сургуулийн англи хэлний ангид орж 1988 онд төгссөн. Ханжу хотын Электроникын Шинжлэх Ухааны Их Сургуульд англи хэлний багш болжээ. 1991 оноос эхлэн Жак Ма орчуулгийн товчоо байнуулан бизнест анх хөл тавьжээ.

 Сарын орлого нь нь 700 юан, харин байрны түрээс нь2000 юан байв.

 Тиймээс түрээсээ төлж ашигтай ажиллахын тулд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа хийж байжээ.

 1995 онд Жак Ма анх удаа АНУ-д зочилж, интернет гэдэг шинэ бизнесийн салбар гарч ирж буйг ажиглаж, нутаг буцаж ирэн хамтран ажиллаж байсан багш болон эхнэртэйгээ “Хятадын Yellow Page” нэртэй компаний вэбсайт хийдэг компани байгуулжээ. 3 жилийн дараа тэрээр хамтрагчийн хамтаар 5 сая юаны хөрөнгөтэй болсон байна

. 1997 онд БНХАУ-гийн гадаад худалдааны яамтай хамтарч засгийн газар, яам агентлагийн вэбсайт болон Хяталын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах вэбсайт үүсгэн байгуулжээ. 2 жил ажилласаны эцэст төрийн байгууллагын хүнд сурталаас болж 1999 онд гадаад худалдааны яамны ажлаасаа гарч, “ Алибаба “ гэх компани байгуулж электрон худалдааны үйлчилгээ явуулахаар шулууджээ.

 2003онд Алибабагийнхан хамтрагчдаасаа нууж эрднэсийн эрэл гэх компани байгуулан, мөн 2004 онд онлайны төлбөрмйн компани хүртэл байгуулжээ.

 

Жак Ма нь өөрийн компаний үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд АНУ-гийн Yahoo, ЯпоныSoftbank гэх мэтийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, өнөөдрийн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өнөөгийн Алибаба компанийгхөгжүүлжээ. 1970-аад оноос эхэлж хөгжсөн өндөр технологийн аж үйлдвэр, компаниуд нь зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан улс орны эдийн засаг, аж үйлдвэрийг хөгжүүлэхээс гадна олон хүнд өндөр технологийн ажлын байр олгож, олон долларын тэрбумтан, олон долларийн саятан буй болгодгийг олон улс орны жишээнээс харж болно.

 Монгол оронд оюуны тэрбумтнууд буй болох бүрэн боломж бий.

Монгол хүний түүхэн агуу санасж, гэгээн ухаанд агуу нөөц байгаа.

Гэтэл, энэ их Монгол хүний оюуны нөөцийг хөгжүүлэхэд Оюуны Тураалд орсон харанхуй төрмйн түшээд саад болж буй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Монгол оюуны тэрбумтнуудыг үүсгэх шинжлэх ухааны дэд бүтэц, инженерчлэлийн дэд бүтэц, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна магисир, доктoрантурын сургалтыг эрчимжүүлж, инновацийн бүх төвшний салбарын тогтолцоог төр хувийн хэвшлийн оролцоотойгоор үүсгэн байгуулсан нөхцөлд Монгол орон хөгжих нь тодорхой.

Дэлхийн мэдлэгийн эдийн засгийн өлгий нутаг Цахиурын Хөндийд (Silicon Valley) ийм нэгэн үг алдаршсан байдаг “ Making mistakes is ok for right things to do ”. “Компанийг үүсгэн байгуулагч ганцаараа баяждаггүй юм” Харин олон арван тэрбумтны үүсгэдэг юм. Оюуны тэрбумтнууд ганцаараа баяждаггүй жишээ нь: Алибабагийн үүсгэн байгуулагч Жак Ма компанийхаа 7.8 хувь, БилГейтс Майкрософтын 3.6 хувийг л эзэмшдэг.

Монгол орон худлаагаасаа салж чадсан цагт л хөгжинө.

Монгол улс Оюу Толгой гэх, Таван Толгой гэх хоёрхон сэдэвтэй төрөөс олон боломжийг ярьдаг ухаалаг төртэй болсон цагт л хөгжинө

 Хүн төрөлхтний соёлоос суралцах зүйл их л байна.

 

                                                                          Монгол улсын зөвлөх инженер
                                                                                 Доктор Хийморь Чука

 

Холбоотой мэдээ