Осоржамаа: Би эхнэртэй болсон. Удахгүй хүүхэдтэй ч болохоор шийдсэн. Гүүр давж амьдарна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-04-29 15:14:13

Осоржамаа: 

Би эхнэртэй болсон. 

Удахгүй хүүхэдтэй ч болохоор шийдсэн. 

Гүүр давж амьдарна


Цахим ертөнцийн “од” О.Осоржамаа өөрийн фэйсбүүктээ өмнөх амьдралынхаа тухай үнэнийг бичжээ. 

Тэрбээр “Хогийн бараа Хархорин зах дээр зардаг байлаа. 

Бункер ухдаг үе байсан. 

Гэхдээ 3000 төгрөг олдог л байлаа. 

Бүр сүүлдээ өөрийнхөө өмсдөггүй хувцаснаасаа эхлээд мөнгө олохын тулд зардаг байсан. 

Өвөл ч байсныг хэлэх үү.


Зарим нь бүр идэж байгаа хоолоо шидээд “Наадахаа шупар” гэж ч байсан. 

Гэхдээ би шантраагүй, тэр хүмүүс намайг хурцалсан. 

Шөнө нь хогийн бункер ухаад гэртээ авчирч угаагаад өглөө нь зах дээр аваачиж зардаг байлаа. 

Автобусны мөнгөгүй шууд яваад орцон чинь бүр намайг муу мөнгөгүй бол зaйл гээд өшиглөөд гаргаж байсан.


Энэ гэхдээ зөвхөн эхлэл байсан. 

Та нарт хандаж хэлэхэд хүнийг хүн ёсоор нь л авч үзэж байгаарай. 

Гаднах хувцаслалт юуг ч өгүүлэхгүй. 


Би одоо сайхан амьдарна аа.

Би эхнэртэй болсон. 

Удахгүй хүүхэдтэй ч болохоор шийдсэн. 

Та нар харж байгаарай, тэр дундаа намайг гooчилдог тэр хүмүүс” гэжээ.

Холбоотой мэдээ