Өвөрмонголчууд хил залгаа Монгол Улсын дөрвөн аймагт буцалтгүй тусламж ирүүлжээ
НийгэмӨвөрмонголчууд хил залгаа Монгол Улсын дөрвөн аймагт буцалтгүй тусламж ирүүлжээ
Монгол-Хятадын хилийн хамтарсан комиссын Хятадын талын комиссоос ӨМӨЗО-ны хил залгаа Монгол Улсын Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд нийт 300 мянган юанийн үнэ бүхий амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, нүүрний хамгаалалт зэрэг 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний буцалтгүй тусламж өгч буйг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Эрээн хотын Олон улсын хурлын төвд болов.
Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд өгөх тусламжийн барааг Замын-Үүд боомтоор, Өмнөговь аймагт өгөх тусламжийн барааг Гашуунсухайт боомтоор шуурхай нэвтрүүлэхээр тохиролцсон байна.
Хүлээн авах ёслолын ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, дэд Консул Ж.Дашням, Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Фу Юнчунь, Эрээн хотын дарга Лу Баодун, Хөлөнбуйр хот, Бугат хот, Эрээн хотын албаны төлөөлөгчид оролцов гэж ГХЯ-наас мэдээлэв.
Эх сурвалж: ГХЯ