ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗӨВ ХҮН ЭЛЕКТРОТ ЭВСЛЭЭС Д.ЭНХБАТ НЭР ДЭВШИНЭ
Улс ТөрЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗӨВ ХҮН ЭЛЕКТРОТ ЭВСЛЭЭС Д.ЭНХБАТ НЭР ДЭВШИНЭ
Монгол Улсын төрийн тэргүүнийг анх удаа 6 жилээр сонгох сонгуульд нэр дэвшигчийг Зөв ХҮН электорат эвслээс тодруулав.
Дата комын Энхбат. Дангаасүрэнгийн ЭНХБАТ.
Монголын ард түмэнд шинэ эринийг авчирч, гэгээлэг ирээдүйд хөтөлнө гэдэгт итгэнэ.
Цоо шинэ улс төр мэндэлж, мөнгө, улс төр зааглагдах торгон мөч ирлээ.
Зөв хүн электрот эвслийн төлөөллийн зөвлөлийн есөн гишүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тэд ерөнхийлөгчийн сонгуульд Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг нэр дэвшүүлэх боллоо.
Зөв хүн электрот эвслээс Ерөнхийлөгчөө захиалья санал асуулга өрнүүлж, хамгийн их санал авсан эхний таван хүнд ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх санал тавьсан юм.
Эхний тавд:
Де факто буюу Д.Жаргалсайхан /татгалзсан/
Ц.Оюунгэрэл /АН-аас нэр дэвших сунгаанд оролцоод ялагдсан/
Нийтлэлч Баабар
Эмч Б.Болдсайхан
Д.Энхбат нар орсон юм.