Хөвсгөл аймагт 6.3 магнитуд газар хөдөлж, нийслэлд мэдрэгдлээ
НийгэмУлаанбаатар хотоос 1000 орчим километрийн зайтай Хөвсгөл аймагт өнөөдөр/2021.05.03/ 6.3 магнитудын газар хөдөлж, чичиргээ нь нийслэлд мэдрэгдлээ.
Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас газар хөдлөлтийн талаар тодруулахад “Ханх суманд 6.3 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ.
Одоогоор хохирол учирсан зүйлгүй.
Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Харин Онцгой байдлын ерөнхий газрын мэдэгдэлд “Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 16:46:39 цагт 6.3 магнитудын газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол тогтоогдоогүй байна” гэв.
Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт 6.5 магнитудын газар хөдөлсөн бөгөөд үүний голомт дээр дахин газар хөдөлсөн нь энэ аж.
Тодруулбал, Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны 05.32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдөлсөн.
Тухайн үед аймгийн бүх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байв.
Улмаар тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ЕБС-ийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүссэн тухай мэдээлсэн. Он гарснаар тус голомт дээр нийтдээ 61 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.
Сүүлд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот 7-9 баллын аюулын бүсэд байгааг олж тогтоосон талаар мэргэжилтнүүд мэдээлсэн.
Нийслэлийг тойроод том хагаралууд үүссэн, нийслэлд хэзээ нэгэн цагт хүчтэй газар хөдлөх эрсдэл хэдийнэ бий болсон байна.
Гэхдээ яг хэзээ, ямар хэмжээний газар хөдлөлт болохыг урьдчилж мэдэх боломжгүй гэв.
Энэ нь газар хөдлөлт болох аюултай бүсэд нийслэлчүүд амьдарч байна гэсэн үг.
Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээр Улаанбаатарын 1950 оноос өмнөх барилгууд газар хөдлөлтийн чичирхийллийг тооцоолоогүй баригджээ.
Харин 2000-аад оноос хойш барилга барихдаа газар хөдлөлтийн чичирхийллийг тооцож, эрсдэлийн үнэлгээг хийдэг болсон аж.
Монгол Улсын хэмжээнд 100 гаруй мэдрэх чадвар бүхий станцууд үйл ажиллагаа явуулж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ зарлан мэдээлэл хүргэх дуут дохиоллын 60 цамхаг, 42 чичирхийлэл мэдрэх станц байдаг аж.
Эдгээрээс Ховд, Булган, Сэлэнгэ зэрэг 12 аймагт байнгын ажиллагаатай салбарууд ажиллаж байна.
Ингэснээр 21 аймаг, нийт сумдын хэмжээнд 24 цагийн турш хяналт тавин ажилладаг болохыг Одон орон, геофизикийн газар хөдлөл судлах салбарын эрдэм шинжилгээний мэргэжилтэн Э.Номин-Эрдэнэ мэдээлсэн.
Газар хөдлөлтийн голомтод хүчтэй чичирхийлэл үүсвэл мэдрэх станц хиймэл дагуулаар дамжуулан 30 секундын дараа Улаанбаатар хотын зарлан мэдээллийн цамхагуудад мэдрэгдэж, иргэдэд анхааруулах дохио болон бусад хэрэгслүүдээр мэдээлэл дамжуулдаг ёстой.
Хотоос 100 км-ийн радиуст газар хөдөлбөл урьдчилан анхааруулж, мэдэгдэх боломж
байхгүй