Э.Бат-Үүл: С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр шод эсвэл сугалаа татаж, хэн нь нэр дэвшихээ шийд
Улс ТөрЕрөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулсан.
МАН-аас У.Хүрэлсүх,
Зөв хүн электорат эвслээс Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат дэвшихээр болсон.
Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,
М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ дэвшихээр сонгогдсон.
Гэвч АН-аас нэг л хүн нэр дэвших ёстой.
Уг асуудалд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Сонгуулийн Ерөнхий хороонд С.Эрдэнэ, Н.Алтанхуягийн нэр очсон нь манай намд маш ашигтай торгон мөч шүү. Хоёр залуу дарга тохироод хоёр нэр дэвшигчээ хооронд нь хэний нэр үлдэх гэдгээр шодуул, эсхүл сугалаа татуул. Төрийн 3 өндөрлөг нэг намын гарт орвол М.Тулгат,О.Цогтгэрэлийг шүүх бүртгэхгүй 24 он хүргэнэ шүү” хэмээжээ.