АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: Ц.Тувааны намд АН-ын банкны данс байгаагүй

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-04 23:24:52

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: 

Ц.Тувааны намд АН-ын банкны данс байгаагүй


АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хуваагдаад байгаа АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн нь нэр дэвших талаар байр сууриа илэрхийллээ. 

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: 

-Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ маргааш шийдвэрээ гаргаж, хэн нэгэнд нь нэр дэвших эрхийг нь өгөх байх. 

С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүний гайг нь ч, гавьяаг нь ч монголын ард түмэн, АН-ын гишүүд сайн мэднэ. 

Иймд зарчмын хувьд, нэр дэвшсэн хүнийг нь олонхоо дагаад, дэмжээд явъя гэж хэлмээр байна. 

Намраас намын даргын асуудлаа шийдвэрлэнэ биз. 

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал буюу "ЖАН" намынхан намын даргын сонгуулиар намын албан ёсны дансгүй, нэр дэвшигчдэд хувийн данс өгсөн байсан. 

Энэ утгаар нь би С.Эрдэнийн АН-ыг хүчинтэй гэж харж байгаа. 

-Та УИХ-ын сонгуулиар С.Эрдэнийн эсрэг байсан байх аа?

-Женко буюу Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намыг өмчлөх гэснээс болоод л хуваагдал үүссэн шүү дээ.  

Үүнийхээ төлөө С.Эрдэнэ сүүлийн 4-5 жил муу, муухайгаар дуудуулж байна. 

Ингэж хэлүүлчихээд цоролзоод гараад ирдэг эрийн хуйх юм даа гэж би харж байгаа. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөртэй нь холбоотой ҮХНӨ-ийн заалтыг мэдэхгүйгээр гарын үсэг зурсан. 

Наймдугаар анги төгссөн хүн шүү дээ. 

Боловсролын байдлаасаа болоод өнөөдөр нэр дэвшиж чадахгүй болчихоод байж байна. 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүчтэй өрсөлдөгч байж чадах уу? 

-Бүлгийн дарга Д.Ганбат шиг хоёр намд хоёуланд нь бүртгүүлээд явсан бол ялах боломж байсан гэж харж байгаа. 

Н.Алтанхуяг даргын хувьд сүүлийн жилүүдэд самбар дээр зураг зурах л ажил хийсэн. 

Намынхнаа дандаа харлуулдаг. 

МАН-ыг нэг ч муулаагүй дээ. 

Н.Алтанхуяг өөрөө но-гүй хүн шиг их задгай цагаан ярьдаг нөхөр дөө!!!


Холбоотой мэдээ