Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-04 23:37:09

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ


АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 2 дахиа хойшлогдлоо. 

Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтганаар дахин хойшиллоо.


Энэ нь өчигдөр УДШ- ээс СЕХ болон Аудитын ерөнхий газарт 2017 оны бүртгэл буюу С. Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь  хэвээрэй байгаа гэсэн хариуг хүргүүлсэнтэй холбоотойг албаны эх сурвалж хэлж байна.


Цаасан дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү 2 удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм.

Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна.

Харин УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүгийн бичсэнээр Давж заалдах шатны хурлыг хойшлуулснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчинтэй шийдвэрээр

 Ерөнхийлөгчийн сонгуульд орох гэсэн "амиа аргацаасан" арга бололтой.

УИХ дахь АН-ын гишүүд, Ерөнхийлөгчийн талын дэмжлэгтэй О.Цогтгэрэлийн АН-ынхан үүсэж болзошгүй энэ байдал болон хуулиа хамгийн сайн мэдэж ойлгож байгаа. 

Гэвч ийм үл ойлгогдох байдлыг эцэслэхийг хичээхгүй байгаа нь тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй байх эсвэл АН-ыг нэгмөсөн булшлахаар төлөвлөснийг үгүйсгэх аргагүй юм

Холбоотой мэдээ