С.Одонтуяа: АН-ынхан яаралтай цуглаж зөвшилцөлд хүрэхийг уриалж урьж байна
Улс ТөрАрдчилан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа, зөвлөх З.Нарантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр С.Одонтуяа "Бид хоёр нийт эмэгтэйчүүдийг төлөөлж уриалга, шаардлагыг хүргүүлж байна.
Ардчилсан намын удирдаж, төрийн өндөр албан тушаал хашсан, хашиж буй эрхмүүд толхилцсоор Ерөнхийлөгчийн сонгуульд тулж ирлээ.
Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж та таван эрхэм хэлэлцээний ширээний ард сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг иржээ.
АН-ын хувь заяа хэдхэн хүнээс шалтгаалж, хөсөр хаягдаж болохгүй.
АН-ыг МАН-ын биш одоогийн Ерөнхийлөгч хагаралдууллаа.
Хэрэв нэг ширээний ард суухгүй бол АН-ын гишүүд бид уучлахгүй.
Тиймээс АН-ынхан яаралтай цуглаж зөвшилцөлд хүрэхийг уриалж урьж байна" гэлээ