Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ
Улс ТөрСонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон хоёр эрхмийн зөвхөн нэгийнх нь материалыг хүлээж авна гэж мэдэгдээд байсан. Үүгээр С.Эрдэнийн материалыг хүлээж авсан байна.
М.Тулгат даргаар нь сонгогдсон АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр сонгогдсон. Харин О.Цогтгэрэл даргаар сонгогдсон АН-аас Н.Алтанхуяг нэр дэвшихээр болоод байсан билээ. Гэвч хоёр талыг 00.00 цагаас өмнө дотооддоо ойлголцож, нэг нэр дэвшигч дээр тохир гэдэг шаардлагыг СЕХ-ноос тавьсан талаар өмнө нь мэдээлсэн. Үүнийг О.Цогтгэрэл талын АН-ын гишүүд эсэргүүцэж, яг одоо төв талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа.
УДШ-ээс АН-ын даргыг С.Эрдэнэ мөн гэсэн лавлагааг СЕХ-нд гаргаж өгсөн гэдэг мэдээлэл бий. Хоёр талыг 00.00 цагаас өмнө ойлголцохгүй бол энэ лавлагаанд үндэслэж, асуудлыг шийднэ гэдгээ СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлж байв.
Үүгээр Сонгуулийн ерөнхий хороо МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвсэл буюу ХҮН-аас Д.Энхбатын материалыг хүлээн авлаа. Материалыг хянаж үзээд нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг тавдугаар сарын 8-нд тодорхой болгох юм.