Монголд анх удаа албан тушаалын төлөө ӨЛСГӨЛӨН зарлав

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-06 18:14:35

Монголд анх удаа албан тушаалын төлөө ӨЛСГӨЛӨН зарлав

АН-ын хоёр тусдаа өгсөн нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахаас татгалзсан. Үүнийг О.Цогтгэрэл даргатай  АН-ын гишүүд, нэр дэвшигч С.Алтанхуяг нар эсэргүүцэж СЕХ-н дээр цамнав.

Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүдийн дээрх үйлдэл олон хүний эгдүүцлийг хүргэж, Монголд анх удаа албан тушаалын төлөө ӨЛСГӨЛӨН зарлаж байна гэсэн шүүмжлэлд өртөж буй.

Энэ талаар тус намын гишүүд ч байр сууриа илэрхийлсээр байна.

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: С.Алтанхуяг эсэргүүцэж шоудахаа одоо боль. 

Манай 11 гишүүн чинь Коронавирусийн эсрэг арга хэмжээ аваад өлсгөлөн зарлаж чадахгүй байж эрх мэдлийн төлөө үхлээ. Гишүүдээ харлаад дууслаа.

 Одоо АНХ НАР чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй биз дээ. 

Ийм байж болохгүй. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр яг адилхан ш дээ. 

Харин залуучууд минь аль нэгний талдаа ороод битгий далдагнаад яваарай даа.

АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: 

Эв нэгдлээр л ардчилалаа хамгаална шүү дээ.  Өлсгөлөн  зарлахад хүрсэнд тун харамсаж байна. 

Хүн хэлээрээ гэдэг хэрвээ эр зориг, сэтгэлийн тэнхээ, хат байвал эвлэлдээд учраа олцгооё. 

Ухаантай нь түрүүлж буулт хийдэг гэдэгт би гүнээ итгэдэг. 

Надаас хамаарах юм байвал би бэлэн. 

Өлсгөлөн зарлaж ард түмнийг энэ хүнд үед бухимдуулдаг нь буруу, эрүүл саруул ухаанаaр асуудлыг 2 талаасаа хэлэлцэж нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь ардчилал төдийгүй ард түмний язгуур эрх ашигт нийцнэ" гэжээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид хоёр нийт эмэгтэйчүүдийг төлөөлж уриалга, шаардлагыг хүргүүлж байна. 

 Ардчилсан намын удирдаж,  төрийн өндөр албан тушаал хашсан, хашиж буй эрхмүүд толхилцсоор Ерөнхийлөгчийн сонгуульд тулж ирлээ.

 Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж та таван эрхэм хэлэлцээний ширээний ард сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг иржээ. 

АН-ын хувь заяа хэдхэн хүнээс шалтгаалж, хөсөр хаягдаж болохгүй. 

АН-ыг МАН-ын биш одоогийн Ерөнхийлөгч хагаралдууллаа.

 Хэрэв нэг ширээний ард суухгүй бол АН-ын гишүүд бид уучлахгүй. 

Тиймээс АН-ынхан яаралтай цуглаж зөвшилцөлд хүрэхийг уриалж урьж байна.

Холбоотой мэдээ