НАЦИСТУУД ДЭЛХИЙН 2-Р ДАЙНД ЯЛЖ БОЛОХ БАЙСАН 10 БАРИМТ
НийгэмНАЦИСТУУД ДЭЛХИЙН 2-Р ДАЙНД ЯЛЖ БОЛОХ БАЙСАН 10 БАРИМТ
10.
Зөвлөлт Холбоот Улс руу довтлохын оронд Британи руу довтолсон бол
1941 онд ЗХУ руу хийсэн Германы дайралт Гитлерийн цэргийн ажиллагааны мөхлийн шалтгаан болсон юм.
Гитлер өөртэй нь харилцан үл довтлох гэрээ байгуулсан улсаа эзлэхээр 4.5 сая цэрэг илгээв.
Германчүүд өөрийн өстөн дайсан Их Британий хүч суларсан эгзэгтэй үед тэдэн рүү дайрахын оронд Зөвлөлт Холбоот Улс руу довтолсон нь маш том алдаа байлаа.
Франц дахь ялагдлын дараа Их Британи Германы армийн агаар болон газрын хучтэй довтолгооноос шалтгаалан цэргээ татах шийдвэр гаргаад байв.
Британий арми ухрахдаа үлэмж хэмжээний зэр зэвсгийн нөөцөө үлдээн ухрахаас өөр сонголтгүй байсан юм.
Германчууд ЗХУ руу довтолж байхад, Их Британичууд зэр зэвсэг, машин механизмийн хомсдолд орсон байв.
Мөн түүнчлэн Германы армийн довтолгоог эсэргүүцэх арга зам болон туршлагын аль алинаар нь нимгэн байлаа.
Өөрийн дайсны хүч суларсан энэ үед тэдэн рүү довтлон гүйцээхийн оронд Зөвлөлт рүү дайрсан нь Гитлерт маш том гарз авчирснаар барахгүй, Их Британид хугацаа хожих боломж олгов.
Их Британичууд энэ боломжийг алдалгүй ашиглаж өөрсдийн хүчийг сэлбэн Дэлхийн 2-р дайны турш үргэлжлүүлэн Германтай тулалдсан юм.
ЗХУ руу довтлохдоо Гитлер өвлийн тулааны талаар тооцоолоогүй бэлэн биш байсан нь Германы армид маш их хохирол учруулжээ.
Зөвлөлт дэх өвлийн тулаанаас хойш Германы арми хэзээ ч сэргэж чадаагүй билээ.
1942 оны төгсгөл гэхэд Германчууд өөрсдөө хориглолт хийн тулалдаж эхэлсэн байлаа.
09.
АНУ-д дайн зарлаагүй бол
Нацист Германчуудын дэлхийн 2-р дайнд гаргасан том алдаануудын нэг нь АНУ-д дайн зарласан явдал юм.
Хэрэв тэд энэ асуудалд хянуур хандсан бол, АНУ тэдэнтэй албан ёсоор дайн зарлахгүй ч байж болох байв.
Магадгүй АНУ тэдэнтэй дайн зарлаж болох ч хугацаа оройтож зарлан Германчууд дайсныхаа өөдөөс тулалдахад бэлдэх хангалттай хугацаа гарах байлаа.
Зарим түүхчид Герман албан ёсоор АНУ-д дайн зарлаагүй бол АНУ европд болж буй дайнд бүх хүчээрээ орохгүй байсан гэж үздэг.
Ижил шалтгаанаар, Хойд Африк (Германы холбоотнуудын хяналтанд байсан) руу довтолсон холбоотнуудын "Гэрэл бамбар" ажиллагаанд америкчуудын оролцоо бага байх байв.
Энэ нь Германчуудад цаг хожих өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломж олгох байлаа.
08.
Еврей нарыг хоморголон устгаагүй бол
Нацистууд 6 сая Еврейг улсын дэмжлэгтэйгээр системтэй тамлан хоморголж устгасан юм.
Энэ нь дайнд Нацистуудын гаргасан томоохон алдаануудынх нь нэг байлаа.
Гэмгүй еврейчүүдийг, хүүхэд эмэгтэйчүүд гэлгүйгээр хоморголон алсан нь Гитлерийг араатанлаг шинжтэй харгис дарангуйлагч болгон харагдуулсан юм.
Үүнээс шалтгаалан Германы эсрэг босох нүсэр цэргийн дайчилгаа амжилттай болсон билээ.
Түүнээс гадна Гитлер энгийн номхон еврейчүүдийг яргалан алахад маш олон хүн, хүч, эд материал дэмий зарлагадсан юм.
Хэрэв Гитлер энэ харгислалыг үйлдээгүй бол, Холбоотон улсуудад 3 дугаар Рейхийг түлхэн унагасан шиг нүсэр цэргийн дайчилгаагаа хийхэд хэцүү байх байлаа.
Германчууд ЗХУ руу довтлохдоо Японтой хамтарсан бол
Германчууд Японтой хамтран ЗХУ руу 2 талаас нь зэрэг дайрч тэдний хүчийг хуваан 2 фронтод тулалдуулж болох байсан ч ганцаараа дайрч алдаа гаргав.
Москваг эзлэхэд хэдхэн километр дутуу байхад Зөвлөлтийн өвлийн сөрөг давшилт амжилттай болсон нэг шалтгаан нь Сибирээс маш сайн бэлтгэгдсэн дивизүүд нь ирсэн юм.
Эдгээр дивизүүд Германы өвөлд туйлдсан цэргүүдийг зогсоосон билээ.
Хэрэв Гитлер Японтой цуг ЗХУ руу дайрсан бол Германчууд баруунаас, Япончууд зүүнээс нь довтлох байв.
Япончууд Германы эзлэн түрэмгийлэгчдээс улсаа аварсан Сибирийн цэргийн хүчийг тогтоож болох байлаа.
Герман Япон хоёр ЗХУ руу зэрэг довтолсон бол ЗХУ-д армаг тармаг хүчээ нэгтгэх боломж олгохгүй байв.
06.
Гитлер дайны стратегид хэт оролцоогүй бол
Гитлер дайны стратегид байнга хутгалдаж байсан нь холбоотнуудын дайралтаас ч илүү хохирол учруулжээ.
Тэр зүүн фронтынхоо генералуудаа тойрон армийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог байв.
Гитлер өөрийнх нь саналтай нийлээгүй хүний саналыг хүлээж авдаггүй байв.
Тэр өөрийнхөөрөө л тушаал өгдөг байсан юм.
Гитлер Герман дахь удирдах байрнаасаа зүүн фронт дахь дивизүүддээ өөрт нь ирэхдээ хуучирсан мэдээлэл дээр үндэслэн тушаал өгдөг байжээ.
Жишээ нь, Гитлер армийнхаа зөвлөхийн саналыг сонсолгүй цэргүүдээ Москвад тулалдах шийдвэр гаргаснаар маш олон цэргүүдээ үхэл рүү түлхсэн.
Мөн түүнчлэн Францыг буулгаж авахад голлох үүрэгтэй байсан зөвлөхийнхөө үгийг сонсоогүй нь Нормандид холбоотнуудад ялагдах шалтгаан болсон гэж түүхчид үздэг юм.
05.
Гитлер Британий хотуудыг бөмбөгдөхийг тушаагаагүй бол
Британий цэрэг аж үйлдвэрүүд рүү чиглэсэн агаарын бөмбөгдөлт Британы хүчийг маш сулруулсан юм. Германчууд Британий агаарын хүчин рүү довтолсон нь ихээхэн амжилт олоод байв.
Британичууд Берлинийг бөмбөгдсөнд Гитлер маш их хилэгнэн, Британий агаарын хүчний эсрэг өөрийн агаарын хүчний тогтоосон давуу талаа үл хайхарсан шийдвэр гаргасан юм.
1940 оны 9 дүгээр сард, Британий хэд хэдэн нисэх талбай, нисэх хүчний баазууд устгагдаад байсан бөгөөд Британий агаарын хүчин арай ядан тогтож байх үед Гитлер өөрийн агаарын хүчинд Британий хотуудыг ялангуяа Лондонг бөмбөгдөх тушаал өгөв.
Энэ нь Британий агаарын хүчинд өөрийн баазуудыг засах хангалттай хугацаа өгч тэд бүрэн хүчээрээ эргэн тулалдаж эхэлсэн юм.
0.4
Гитлер Данкөркд Британий армийг хөөж байсныг зогсоох тушаал өгөөгүй бол
1940 оны 5 дугаар сард, Германы явган цэргийн нэгжүүд болон танкын дивизүүд Британы 350000 цэргийг Данкөркд хөөж байлаа. Панцерийн танкын дивиз Британий армийг бараг л бүслээд байсан бол Люфтвафф (Германы нисэх хүчин) дайсныг ямар ч саадгүй бөмбөгдөж байв.
Гэвч Гитлер буцах гэнэтийн тушаал өгөв.
Өөрсдийн хурдан Панцер танкуудаар Британий экспедицийн хүчийг буулган авахийн оронд Гитлер удаан явган цэргүүддээ тэр үүргийг оноов.
Британий цэргийн команд үүнийг ашиглан Британий экспедицийн хүчээ завь, дарвуулт онгоц, загасчны завь, аврах завь зэргийг ашиглан шилжүүллээ.
Германы цэргүүд Британий 40000 цэргийг л олзолсон юм.
Хэрэв Гитлер Панцер дивизүүдээ буцаагаагүй бол үүнээс олон Британи цэргүүдийг олзлож Британичууд Францтай адил бууж өгөх байсан ч юм билүү?
03.
Грек рүү довтлоогуй бол
Гитлер 1941 оны 5 дугаар сард ЗХУ руу довтолбол өвлөөс өмнө Москваг эзэлнэ гэж тооцоолж байв.
Зарим түүхчид хэрвээ Герман Грек рүү довтлоогүй бол Гитлерийн тооцоо зөв болох байсантай санал нэгддэг.
Италичуудын Грек дэх гутамшигт ялагдлын дараа Гитлер Италичуудад туслахаар шийдэв.
Түүхчид Грек рүү хийсэн дайралтаасаа шалтгаалан Германчууд зургаан долоо хоног алдсан гэж үздэг.
Хэрэв Гитлер 1941 оны дөрөвдүгээр сард Грек рүү довтлоогүй бол өвлөөс урьтан Москваг эзлэх боломжтой байсан юм.
Германчууд 2 фронтод зэрэг тулалдаагүй бол
Германчууд 2 фронтод байлдсан нь тэдний ялагдлын гол шалтгааны нэг болсон.
Нацистууд баруун талдаа Британи, АНУ гэх мэт улсуудтай, зүүн талдаа ЗХУ-тай тулалдаж байв.
Энэ нь Германчуудын хувьд сүйрэл дагуулсан шийдвэр байлаа.
Хэрэв нацистууд тухайн үед нэг л фронтод тулалдсан бол дайны хувь заяа өөрөөр эргэж болох байв.
1941 оны 6-р сарын 22-нд ЗХУ руу довтолсноор дайнд нэрвэгдэн зовсон Британитай хийж байсан нэг фронтын дайнаа 2 фронт болгон өргөтгөлөө.
Зүүн фронтод Германы армийн 3/4 нь очсон ба үүнээс болж тэдний армийн 2/3 нь жагсаалаас гарав.
Олон түүхчид Гитлерийн яагаад Британи бараг л бууж өгөх гэж байхад ЗХУ руу довтлох буруу шийдвэр гаргасныг гайхдаг.
Хэрэв Гитлер Британи руу довтлон тэднийг буулгаж авсныхаа дараа ЗХУ руу довтолсон бол Германчууд нэг л фронтдоо тулалдсан хэвээр байх байлаа.
Британи ялагдсанаар АНУ европд цэргийн ажиллагаа явуулах бараг л боломжгүй болох байв.
Магадгүй АНУ цэргээ европ руу илгээсэн ч Германчууд тэднийг хэрхэн ялах аргаа олоход хангалттай хугацаа гарах байлаа.
Гитлер цэргийн хүчээ тараасан нь Британичуудад хүчээ сэлбэх хангалттай хугацаа өгч мөн Америкчуудад баруун фронтод түшиц газраа байгуулах боломжийг олгов.
Хэрэв Гитлер илүү хянамгай байж зөвхөн нэг фронтдоо л хүчээ хаясан бол Дэлхийн 2-р дайнд Герман ялж болох байв.
Түүнээс гадна, түүхчид хэрэв Гитлер харилцан үл довтлох гэрээгээ эрт зөрчөөгүй бол, Сталинаар удирдуулсан ЗХУ Германы холбоотон ч болж болох байсан гэж үздэг. Тэгсэн бол Гитлер тохиромжтой үедээ ЗХУ руу довтолж болох байлаа.
01.
Германчууд дайныг эхлүүлэлгүй дахиад тэвчээртэй бэлдсэн бол
Нацистуудын дайнд ялагдсан гол шалтгаан нь бэлтгэлээ бүрэн хангаагүй байхдаа дэлхийн дайн эхлүүлсэн явдал юм.
Германы тэнгисийн флот дэлхийн 2-р дайнд оролцоход хангалттай бэлтгэлгүй байв.
АНУ-ын арми онгоц тээвэрлэгч хөлгүүд, нэлээд тооны усан онгоцтой байсан бол, Германы тэнгисийн флотын гол хүч нь шумбагч онгоцууд дээр тогтож байлаа.
Дэлхийн нэгдүгээр дайны дараах Версалийн гэрээгээр Германыг цэргийн хүчээ нэмэгдүүлэхийг хориглоод байв.
Германы агаарын болон тэнгисийн хүчин 1935 онд байгуулдсан юм. Гайхалтай нь 1939 онд Германчууд дэлхийн дайныг эхлүүлсэн.
Гитлер армиа дайнд бэлдэхэд ердөө дөрөвхөн жил л зарцуулсан. Хэрэв тэр дахиад 10 жил хүлээсэн бол дэлхийн дайнд ялахуйц арми бэлтгэх байсан биз...