Еврей ээжийн захиас: Оймсоо зөвхөн өөрөө угааж бай, үүнийг чиний өмнөөс угаалгын машин л хийж чадна, маргах хэрэггүй
НийгэмЕврей ээжийн захиас:
Оймсоо зөвхөн өөрөө угааж бай, үүнийг чиний өмнөөс угаалгын машин л хийж чадна, маргах хэрэггүй
• Хүү минь, ээж нь чамд хайртай гэдгийг үргэлж санаж яваарай, ээжийх нь байнга үглэдэг нь энэ хайраа илчлэх аргууды маань л нэг.
• Эхнэр чинь чамд яг над шиг хандана гэж хүлээгээд хэрэггүй, тэр чамайг төрүүлээгүй юм шүү дээ.
• Оймсоо зөвхөн өөрөө угааж бай, үүнийг чиний өмнөөс угаалгын машин л хийж чадна, маргах хэрэгггүй.
• Шүдний сойзоо сард 1 удаа заавал сольж бай.
• “Миний ээж ингэж хийдэг байсан” гэдэг үгийг эхнэртээ хэзээ ч битгий хэл.
• “Ээжийн хийсэн их амттай байдаг” гэдэг үгийг март.
• Эхнэрийнхээ талаар надад гомдоллох хэрэггүй, тэр чиний л сонголт шүү.
• Эхнэртээ өмнөх харилцаануудынхаа талаар битгий ярьж бай. Бүх зүйлийг мартсан гэдэг дээрээ л зогс.
• Утсан дээрээ зөвхөн “аюулгүй мэдээлэл”-ийг л хадгал. Бусдыг нь толгойдоо л байлга, ой санамжаа хөгжүүл.
• Эхнэрийнхээ хийсэн хоолыг байнга магтаж бай.
• Ээжийгээ эцэгтэй чинь маргалдаж байсан тухай эхнэртээ битгий яриарай. Энэ эрт дээр болсон ба одоо бол хэнд ч хамаагүй.
• Ээж нь өвдвөл долоо хоногтоо нэг удаа эргэж байгаарай, энэ надад их чухал шүү. Замаараа эклер авахаа мартав аа …
• Би чамаас гар утас яаж тохируулах тухай асуувал битгий тээр шаагаарай, чамайг орондоо шээхгүй болгож сургах илүү хэцүү байсан шүү.
• Чиний амьдралын хамгийн чухал эмэгтэй энэ цагаас эхэлж чиний эхнэр гэдгийг үргэлж сана.
• Энэ даашинз намайг хөвсгөр харагдуулж байна уу гэж эхнэр чинь асуувал “Юу гэж дээ, чи бүүр турчихсан юм шиг санагдаж байна” гэж хариулж байгаарай.
• Эхнэр чинь ямар нэгэн том хэмжээний зүйлийн тухай /Ж: байрны засвар, автомашин, холын аялал, робот – тоос сорогч г.м./ асуувал 3 дахь удаад л зөвшөрөөрэй. Учир нь эмэгтэй хүн эхний удаад зүгээр л чанга дуугаар бодож байдаг, 2 дахь удаад энэ зүйл түүнд яг хэрэгтэй эсэх талаар өөртэйгээ зөвлөж байдаг, гурав дахь удаагаа хэлж байвал л яг хэрэгтэй гэсэн үг. Гурав дахь удаад нь зөвшөөрөөрэй! Тоогоо алдчихав даа, эрт зөвшөөрвөл тэр бодлоо өөрчилсөн байж магад, 3 дахиас нь хоцорчихвол гомдчихсон байх ба чихэр, цэцэг аль нь ч тус болохгүй шүү.
• Харин би чамаас ямар нэгэн юм гуйвал шууд биелүүлээрэй. Чамаас юм гуйхаасаа өмнө 333 удаа бодсон гэдэгт минь эргэлзэх хэрэггүй.
• Эхнэрийнхээ эцэг эхийг хэзээ ч бүү шүүмжил, тэд чиний хайртай эмэгтэйг энэ хорвоод бий болгосон хүмүүс шүү.
• Өөрийгөө байнга хөгжүүл! Ном унш, лекц сонс, дамжаан сургалтанд яв.
• Зургаан оройг гэртээ, гэр бүлтэйгээ өнгөрүүл, нэг оройг найз нөхөддөө зориул. Сэтгэлийн тэнцвэрт хэрэгтэй байдаг юм.
• Айлд орохдоо хэзээ ч гар хоосон битгтй орж бай. Энэ бол үл хүндлэл.
• Эхнэртээ бүх баярын мэнд хүргэж бай, дээрээс нь хуримын өдөр, танилцсан өдөр. Эмэгтэй хүнд энэ их чухал шүү.
•Гэртээ орохоосоо өмнө инээмсэглээрэй! Эхнэр хүүхдүүддээ чи бол тайван найдвартай байдлын үзүүлэлт гэдгийг бүү март!
Хүү минь, чамдаа хайртай шүү!