Н.Номтойбаяр: 100 наст МАН ах шиг байж, 72 цагийн дотор учраа олох боломжийг АН-д олгох гарц байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-09 15:42:04

Н.Номтойбаяр:

100 наст МАН ах шиг байж, 72 цагийн дотор учраа олох боломжийг АН-д олгох гарц байна


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар очиж уулзсан ч өлсгөлөн үргэлжилж, тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр Төв талбайд цугларчээ.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Эрх баригчид төрийн байгууллагуудаараа дамжуулан Ардчилсан намын сонгогдох эрхэд халдаж байна. УИХ-ын гишүүд болон иргэд ялгаварлан гадуурхагдаж байна. Тэгш эрх, хууль гэж алга. 21 аймгийн 180,000 гаруй АН-ын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ сонгосныг хүндэтгэхгүй байгаа тул бид энд жагсаж байна” гэв.


АН-ын гишүүд, дэмжигчид “Эрх чөлөө, ардчиллаа аваръя”, “Үндсэн хуулийн цэц хууль завхруулалтыг гааруулж байна” гэх утга бүхий бичгүүд барьжээ.


Уг нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.


Харин энэхүү үйл явдалтай холбогдуулан Н.Номтойбаяр үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр “АН-ын хагарал улстөр, нийгмийн таагүй нөхцөл үүсгэлээ. Өлсгөлөн биш зөвшилцөл бол гарц. Тиймээс 100 наст МАН ах шиг байж УИХ-р сонгуулийн хуульд заасан цаг өдрийг хөдөлгөх нэмэлт өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэж, 72 цагийн дотор учираа олох боломжийг АН-д олгох гарц байна” хэмээн жиргэсэн байна.




Холбоотой мэдээ