Д.Мөнх-Эрдэнэ: Та нарын эрүүл мэнд Н.Алтанхуяг нарт хамаагүй ээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-10 06:16:24

Д.Мөнх-Эрдэнэ:

Та нарын эрүүл мэнд Н.Алтанхуяг нарт хамаагүй ээ


Ардчилсан нам /АН/-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ С.Зоригийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: 

-Өлсгөлөн зарлаад байгаа гишүүд нэг нэгээрээ цөөрч байна.

Нэг эмэгтэй нь эрүүл мэндийн шалтгаанаар өлсгөлөнгөө зогсоож байх шиг байна.

"Битоон" Ганбат бас өлсөхгүй байгаа.

Одоо та нар цуваад, цуваад больцгоо.

Та нарын эрүүл мэнд Х.Баттулга Н.Алтанхуяг нарт ямар ч хамаагүй.

Та нарын эрүүл мэнд үр хүүхдэд чинь хэрэгтэй. 

У.Хүрэлсүх ялна, С.Эрдэнийг ялагдана гэж хэн хэлээд байгаа юм?! 

Д.Энхбатыг ялна гэж ямар Далай лам нь айлдаад байгаа юм?! 

Хэдүүлээ одоо нийлж, МАН-ын эсрэг сонгуульдаа оролцох хэрэгтэй байна.

Талбай дээр жагсаж байгаа 30 орчим залуу Н.Алтанхуягийн үед цүнхийг нь барьж байсан хүмүүс байна лээ. 

Надад С.Эрдэнэтэй үг сөрж явсан үе бий. 

Одоо бид нэгдэж, сонгуульд оролцох ёстой. 



Холбоотой мэдээ