"Иргэн бүр 10 оронтой кодтой болж, регистрийн дугаар гэж байхаа болино"
Нийгэм"Иргэн бүр 10 оронтой кодтой болж, регистрийн дугаар гэж байхаа болино"
Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Ингэхдээ "Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барина.
Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа.
Энэ хуулиуд батлагдвал бид цахим гарын үсэгтэй болно.
Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн байдал шинэчлэгдэнэ.
Иргэний мэдээлэл рүү төр нэвтрэх боломжгүй болно.
Ийм оролдлого гарвал заавал танд мэдээлдэг болно.
Төрийн серверүүд хувийн серверүүдтэй холбогдоно.
Иргэн бүр 10 оронтой нэг кодтой болно.
Регистрийн болон жолооны үнэмлэхний, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар байхгүй болох юм.
Цахимаар гэрээсээ үйлчилгээ авах систем рүү орно.
Энэ нь хүнд суртал, авлигыг тодорхой хэмжээнд бууруулна. Хэрвээ цахим шилжилт хийгээгүй яам байвал авлигатай тэмцэх Ерөнхий сайдын тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ.
Авлига авсан хүн, авлига үүсэж байгаа хөрс суурьтай тэмцэнэ" гэлээ.