Л.Оюун-Эрдэнэ: Миний хувьд Н.Түвшинбаяр аваргын зөв, буруу гэж хэлэх нь ёс зүйгүй асуудал
НийгэмЛ.Оюун-Эрдэнэ: Миний хувьд Н.Түвшинбаяр аваргын зөв, буруу гэж хэлэх нь ёс зүйгүй асуудал
Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Ингэхдээ "Олимпод анхаарлаа хандуулж байгаа. Тийм ч учраас би Н.Түвшинбаяр аваргыг зөвлөхөөрөө авсан юм.
Цаашдаа Олимпын хорооны ерөнхийлөгч Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй юм билээ.
Мэдээж тэр хүнд алдаа оноотой зүйл бий.
Миний хувьд Н.Түвшинбаяр аваргын зөв, буруу гэж хэлэх нь ёс зүйгүй асуудал.
Гэхдээ Н.Түвшинбаяр гэдэг хүн нэгэн цагт, долоодугаар сарын 1-ний аймшигт үйл явдлын дараа монголчуудыг эргэн нэгтгэсэн,
Монголд олимпын анхны алтан медалийг авч ирсэн гавьяатан мөн үү гэвэл мөн.
Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Н.Түвшинбаяр аваргын амжилт, Олимпын хорооны ерөнхийлөгч, нэг найзыгаа зодсон асуудал нь тусдаа.
Тухайн хувь хүний асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой гэж бодож байгаа" гэлээ.