БИДНИЙ СОНГОЛТООС БИДНИЙ ИРЭЭДҮЙ ШАЛТГААЛНА

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-10 14:48:37

Ирээдүйн тэргүүн хатагтай болох өндөр магадлалтай Д.Энхбат гуайн спортлог гэргий Д.Оюунцэцэг


Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгч зургадугаар сарын 9-ны өдөр эцэслэн сонгогдоно.


Энэ удаагийн сонгууль нилээдгүй ширүүн өрсөлдөөн дунд явагдах нь одоогоос харагдаж байна. 

Өмнөх таван Ерөнхийлөгчид МАН, МАХН, АН гэх Засгийн эрхийг барьж буй намуудаас тодорч байсан ч эдгээр Ерөнхийлөгчид сонгогдсон жилүүдэд улс эх орны нийгэм эдийн засгийн байдал улам бүр дордсон уу гэхээс дээрдээгүй. 

Харин энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшиж буй Дангаасүрэнгийн Энхбат өрсөлдөж буй нь олон залууст итгэл найдвар төрүүлж байгаа юм.


Монгол улсыг удирдан залахад Ерөнхийлөгчөөс гадна тэргүүн хатагтайн үүрэг оролцоо их. 

Харин Д.Энхбат гуайг бид тодорхой хэмжээнд мэдэх ч түүний гэргий Д.Оюунцэцэгийг төдийлөн мэдэхгүй. Харин өнөөдрийн талбай дээр болсон үйл явдлын үеэр түүний эхнэртэйгээ алхаж буй гэрэл зураг нь сошиал хуудсанд тарж гэргий Д.Оюунцэцэг нь олон хүмүүсийн сонирхлыг татжээ.


Түүний биеэ авч яваа байдал эрхэмсэг, хувцасны сонголт мэдрэмжтэйгээс гадна нүдэнд дулаахан алхаа гишгээ тэгш байгаа нь Монгол улсын ирээдүйн тэргүүн хатагтайд зүй ёсны дүйцэх хүн хэмээн олонхи дүгнэжээ.


Түүний талаар зухас танилцуулбал “Хайрхан аялагч клуб”-ын гишүүн бөгөөд уул, устай амьдралаа холбосон нэгэн юм.

Мөн Монголын томоохон оргилуудад нэрээ мөнхөлсөн тэрээр Орос, Англи хэлтэйн дээр чамгүй өндөр боловсролтой гэнэ.

Доктор Д.Энхбатыг хот, хөдөө гэлтгүй таних хүмүүс мундахгүй.

Учир нь анх “Форум” нэвтрүүлэг “Үндэсний ТВ”-ээр гарч эхлэхэд хурц локигтой яриатай, мэдлэгтэй Энхбат гэх хүн хүмүүсийн анхаарлыг татаж байв.

“Форум” нэвтрүүлгийн дараа улс төрд орон, ИЗБННамын дарга болж, 2009-2012 оны УИХ-д сонгогдсон юм.

Гэвч ганцаараа УИХ-д суух нь үр дүн бага гэж үзсэн учраас дахин нэр дэвшээгүй бөгөөд харин нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр өнөөг хүрсэн билээ.


Гэхдээ иргэдийн олонхи нь түүнийг хэн бэ гэдгийг нь сайн таньж амжаагүй. 

Сэтгүүлч үү? бизнесмен үү? гэх бүдэг бадаг таамагтай үлдсэн гэхэд хилсдэхгүй. 

Түүнээс хойш 10 орчим жил болж байгаа учир түүний тухай мартсан хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. 

Улаанбаатар хотод ч Энхбат гуайг танихгүй хүн байгаагийн шалтгаан нь улс төр, нийгмийн асуудлыг төдийлөн сонирхдоггүй нийгмийн бүлэг хот, хөдөө гэлтгүй хаана ч байдгийн учир тэр юм.


Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат нь Монгол улсад тухайн үедээ цоо шинэ мэргэжил болох компьютерийн программ хангамж, системийн инженерээр төгссөн анхдагч оюутан юм. Тэрээр Монгол улсыг анх интернэтэд холбосон гавьяатай хүн билээ.


Түүнийг сонгох 10 шалтггаан 


1. Нэр цэвэр


2. Англи орос хэлтэй


3. Технологийн компани удирдаж, Энэ салбарт хууль боловсруулах мэдлэгтэй


4. Эв нэгдлийг илэрхийлэгч


5. Улс төрд дайсангүй


6. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн


7. Ёс зүй, үнэт зүйлтэй


8. Төрд хяналт тавих эдийн засгийн мэдлэгтэй


9. Ардчилсан үзэл баримтлалтай


10. Дэлхийд өрсөлдөх чадвартай


Д.Энхбат нийгэм, залуус руу чиглэсэн мэдээ мэдээлэл, өөрийн туршлагаас үндэслэсэн үнэт зөвлөгөөг өгөхийг зорьдог нь олон залууст шинийг хийх арга ухаан, урам зоригийг төрүүлдэг. Түүний unread.today сайтад өгсөн ярилцлагаас “Хүн юунаас эрч хүч урам зориг авдаг” тухай өгүүлсэн ярианаас дурдъя.


ТА ХЭН ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?


Бага залуу байхдаа мундаг хүмүүсийн үлгэр дууриалыг их сонирхон уншдаг байсан. 

Одоо бол ертөнцийг арай өөрөөр хардаг болсон. 

Урам зориг, эрч хүч буюу inspiration гэдэг зүйл хүнд үргэлж өөрт нь байж байдаг, харин түүнийгээ бид сэрээх аргаа мэддэггүй гэдгийг мэддэг болсон. 

Өмнө нь би сэтгэл санаа бэлэн болоогүй бол, онгод ороогүй бол эрчтэй ажилладаггүй гэж боддог байлаа. 

Харин жинхэнэ мэргэжлийн (professional) хүн сэтгэл санааны байдал, онгод, inspiration-аасаа үл хамаарч ажиллах, бүтээх өндөр чадвартай байдгийг хожим ойлгосон. 

Нэрт зохиолч, гаргасан ном бүр нь алдаршдаг Стэфэн Кинг “Хэрхэн бичих вэ?” (On writing) номондоо, сонирхогч ба мэргэжлийн хүн хоёрт ганц л ялгаа бий, сонирхогч онгод орохыг хүлээдэг байхад мэргэжлийн хүн ямар ч үед суугаад л бичиж эхэлдэг гэж хэлсэн байдаг.


Тиймээс онгод чинь орсон ч бай, ороогүй ч бай өглөө босоод л хийх ёстой ажлаа хий. 

Урьд шөнө нь шоудаад өглөө нь шартаж үхмээр байсан ч босоод хийх ёстой ажлаа чадах хэмжээгээрээ эргэлзэлгүй хий. Inspiration гэдэг зүйлийг бүү хүлээ, өөрөө ирнэ. 

Төвлөрч чадвал урам зориг ургаж эхэлдэг гэдэгт би итгэдэг. 

Анзаараад харвал хүмүүсийн 99 хувь нь нөгөө 1 хувиасаа урам зориг авдаг байлаа гэхэд тэр 1 хувь нь урам зориг, онгод ирэхийг хүлээдэггүй, хийх ёстойгоо л босоод хийдэг хүмүүс байдаг. 

Мэргэжлийн фото зурагчдыг хараарай. 

Би жишээ нь гоё зураг авахын тулд тэнгэр хангай сайхан болж, нар гарахыг хүлээсээр суухад тэд ямар ч цаг агаартай байсан гадаа гарч, ямар ч үед, ямар ч газар сайхан зураг дардаг. 

Тэднийг өрөөндөө сууж бай гэсэн ч тэд урдаа байгаа аягыг хүртэл өөрөөр олж харж авах болно. 

Тэд зураг аваад эхлэхээрээ л улам урам зоригтой болдгоо мэддэг. 

Түүнийг хүлээдэггүй- гэжээ.


2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд боловсрол мэдлэг тэгш, аливаа эд мөнгө, эрх мэдлээс ангид ёс зүй үнэт зүйлтэй, дэлхийд өрсөлдөх чадвар бүхий Д.Энхбат гуай нэр дэвшиж байгаа нь олон залуусд Монгол улсыг хөгжлийн зөв гарц руу чиглүүлэх, нийгмийг сэрээх том боломж, итгэл найдварыг төрүүлж байна.


БИДНИЙ СОНГОЛТООС БИДНИЙ ИРЭЭДҮЙ ШАЛТГААЛНА



Холбоотой мэдээ