“УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр вакцины татан авалтад саад учруулсан”
Улс Төр“УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр вакцины татан авалтад саад учруулсан”
Вакцин татан авалтад зарим улс төрчдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн.
Шаардлагатай бол тэр гишүүдийг зарлана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан.
Тэгвэл Ерөнхий сайд вакцины татан авалтад саад учруулсан улстөрчийн нэрийг зарлалаа.
“Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан.
Түүнчлэн түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн байсан.
Тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчидтэй холбогдсон мөн гаалийн байцаагчдыг дар.а.м.т.алсан асуудал гарсан.
Төрийн дээд өндөр албан тушаалтан эрх мэдлээ ур.в.у.улан ашиглаж болохгүй.
Энэ асуудлыг би хуулийн хяналтын байгууллагад шалгуулна.
УИХ-ын дэд дарга гаалийн байцаагч руу утасдсан.
Мөн шүүх хяналтын байгууллагатай холбогдож Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа нь ёс зүйд таарахгүй.
Миний хувьд тэр хүнийг маш их хүндэлдэг.
Хүндэлдэг хүмүүсийн нэг нь ийм үйлдэл гаргасанд харамсалтай байна” гэж хэллээ.