Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан иргэдийг илрүүллээ
НийгэмМөрийтэй тоглоом зохион байгуулж байсан иргэдийг илрүүллээ
Өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бус автомат мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлжээ.
Тодруулбал:
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-181 тоотод иргэн Т, Ж нар нь бүлэглэн нэр бүхий 10 иргэний дунд хууль бус автомат тоглоомын гурван ширхэг ширээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн таслан зогсоож Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс материалжуулан шалгаж байгаа аж.