Баяжих, арвин эд хөрөнгөтэй болох хувьтай төрсөн зурхайн 5 орд
Сонин ХачинБаяжих, арвин эд хөрөнгөтэй болох хувьтай төрсөн зурхайн 5 орд
Зурхай санхүүгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
Одон орон судлаачид зарим зурхайн ордууд бусад ордуудыг бодоход илүү амжилтад хүрч, баян болох боломжтойг хэлж байна.
Өнөөдөр бид “Forbes” сэтгүүлээс зарласан дэлхийн тэрбумтнуудын тусламжтай сая саяар нь асар их хөрөнгө мөнгөтэй болж чадах зурхайн ордуудыг танилцуулахаар бэлтгэлээ.
Гарцаагүй баяжих хувьтай төөрсөн зурхайн 5 ордыг одон орон судлаачид хэлж байна:
5-р байр – Үхэр
Mark Zuckerberg 5-р байрт оржээ, түүний нийт хөрөнгө нь 71 тэрбум доллар.
Тэр 05/14-ний өдөр хорвоод мэндэлсэн. Нэмж хэлэхэд, Фэйсбүүкийг үүсгэн байгуулагчаас гадна Германы алдарт BMW компанийн өв залгамжлагч Susanne Klatten, Koch байгууллагын дэд ерөнхийлөгч David Koch нар энэ ордод төржээ.
4-р байр – Загас
Европын баячуудын нэг Bernard Arno энэ ордод төрсөн ба түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 72 тэрбум доллар юм.
Бусад загасны ордод төрсөн тэрбумтнууд:
Австралийн хэвлэл мэдээллийн салбарын эзэн Rupert Murdoch,
Dell компанийг үүсгэн байгуулагч Michael Dell гэх мэт.
3-р байр – Арслан
Америкийн бизнес эрхлэгч, Warren Buffett 08/30-нд хорвоод мэндэлжээ.
Яг одоогийн байдлаар түүний нийт хөрөнгө нь 84 тэрбум доллар юм байна.
Бусад арслангийн ордод төрсөн алдартнууд гэвэл Google-ийг үүсгэн байгуулагчдийн нэг болох Sergey Brin, Францын тэрбумтан болон жүжигчин Salma Hayek-ийн нөхөр Francois-Henri Pinault, Oraclе компанийг үүсгэн байгуулагч Larry Ellison гэх мэт хүмүүсийг дурдаж болно.
2-р байр – Хилэнц
Bill Gates алдарт Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 2-р байрт бичигдсэн ба 90 тэрбум долларын хөрөнгөтэй юм байна.
Тэрээр 10/28-ны өдөр хорвоод мэндэлжээ.
Бусад хоёр хилэнцийн ордод төрсөн тэрбумтнууд бол Steve Jobs-ийн эхнэр Lauren Powell болон Хятадын бизнесмэн Wang Jianlin нар юм.
1-р байр – Матар
2018 онд Amazon-ийг үүсгэн байгуулагч Jeff Bezos (01/12-нд төрсөн) Forbes сэтгүүлийн гаргасан жагсаалтад тэргүүн байр эзэлжээ.
Түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 112 тэрбум доллар юм байна.
Таны харж байгаачлан, тэрээр Bill Gates-ийг ардаа орхиж чаджээ.
Матрын ордод төрсөн бусад баячууд: Оросын бизнесмэн Владимир Потанин болон Бразилийн банкир Joseph Safra. Хэрэв та эдгээр ордуудын аль нэгэнд нь төрсөн бол баяжих үнэхээр өндөр магадлалтай байх нь ээ.
Гэхдээ та тэрбум тэрбумаар тоологдох доллартай болж чадахгүй бол уурлах хэрэггүй – учир нь таны эргэн тойрон дахь ойр дотнын аль нэг хүн чинь баяжихыг ч үгүйсгэхгүй шүү дээ.
Түүгээр ч зогсохгүй таны зурхайн орд дээрх жагсаалтад багтаагүй бол санаа зовох хэрэггүй.
Та өөрөө хичээж, хөдөлмөрлөж чадвал гарцаагүй баяжих болно.