Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлч М.Батбилэгийн “Ярилцъя л даа” нэвтрүүлэгт оролцлоо. Ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэв.
Улс ТөрЕрөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлч М.Батбилэгийн “Ярилцъя л даа” нэвтрүүлэгт оролцлоо. Ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэв.
-Ерөнхий сайдтай долоо хоногт нэг удаа уулзаж, зөвлөлддөг юм шүү дээ.
Надаас асууж, зөвлөх зүйл их.
-Ерөнхийлөгчийн тамгын газар, сөрөг хүчин иргэдийн жагсаал дээр улс төр хийж, гуйвуулан парламентыг огцруулах, бүр цаашлаад нэг хүний дарангуйлал тогтоох төлөвлөгөөтэй байсан.
Би мэдээллийг авч байсан.
-Шүүхийн тухай хуулийг баталснаас хойш У.Хүрэлсүхийг унагаах улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн.
-Надад ажиллах боломж олгоогүй. Улс төрийн хавханд оруулсан.
-Х.Баттулга бид хоёрын хооронд хувь хүний маргаан байхгүй.
Харин зарчим зөрсөн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч сөрөг хүчин болж болохгүй. ҮАБЗ нэг цонхоор харж байж улс орон хөгжихийг би зүрх сэтгэлээр мэдэрсэн, тийм ч болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.
-Бизнесийн салбараас дарангуйлагчдыг зайлуулсныхаа төлөө өөрөө дарангуйлагч нэр зүүх болсон.
-2025 оноос хэрэгжих байсан хуулийг ЕТГ-ын дарга З.Энхболд өөрөө 2020 болгож, оруулж ирсэн биз дээ.
Хуулиа сайн уншаагүйн л гай.
Харин Үндсэн хуулийн цэц бол бие даасан шүүх байгууллага, улс төр биш.
-Би рингэн дээр шударга барилдахаас айдаггүй улс төрч.
-Өнөөдөр бүх улс төрийн намууд бол ардчилсан намууд.
-2018 онд л би “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захиралтай Төрийн ордонд уулзаад, “Оюу толгойн гэрээг өөрчилнө, Дубайн гэрээг цуцална” гэж шууд мэдэгдсэн.
-Би тангараг өргөж байгаад улсын үйлдвэрүүдээ эргүүлж авахаар шатаж ажилласан.
Хурааж авсан, хурааж авсан гэж хэлэх дуртай.
-Зарим хүн надад амь насаа бодоорой гэж хүртэл хэлж байв.
-Манай Засгийн газар 938 лиценз цуцалж, 7.2 сая м.кв газар нутгийг чөлөөлсөн.
Энэ Увс аймгийн газар нутагтай дүйцнэ.
-Ц.Анандбазарыг гишүүнийг шалга гэж хэлсэн, шалгаж байгаа юм билээ.
Гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж би үзэж буй. Намаасаа ч түдгэлзүүлэх асуудал ярьсан.
Буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх ёстой.
-С.Батболдод ч хэлсэн, оффшорын асуудлаа шалгуул гэж.
Шалгаж байгаа юм билээ, мэдээлэл авсан.
-Нэг өглөө босоод ирэхэд л нэг хүн “зодчихсон” байх юм.
Залуудаа үзвэл үзчихдэг эр хүн байлаа, одоо 50 гарсан намын дарга хүн шүү дээ.