УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хасжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-13 07:50:05

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хасжээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэрэг холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцжээ. 

Улмаар Ц.Анандбазар гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан байна. 

МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Ийнхүү Ц.Анандбазар гишүүн МАН-ын гишүүнчлэлээс гарснаар УИХ дахь МАН-ын бүлэгт харьяалалгүй, сул гишүүн болж байна

Тэрбээр намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болжээ

Тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах, цаашлаад бүрэн эрхээсээ татгалзах эсэх нь өөрөөс нь хамаарах юм.  

Холбоотой мэдээ