“ШУТИС-ийн удирдлагууд газраа шилжүүлсэн нь тогтоогдсон”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-13 08:50:30

“ШУТИС-ийн удирдлагууд газраа шилжүүлсэн нь тогтоогдсон”


ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийн барилгыг буулгаж, Боловсролын үнэлгээ, мэдээллийн төвийн шинэ байр барих гэж байгаа талаар мэдээлэл гарсан. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар цахим хуудсаараа дамжуулан “Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн мэдээлсэн юм.

Тэрбээр өнөөдөр (2021.05.13) хэвлэлийн бага хурлын үеэр “ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр албан ёсоор цуцлагдсан. 

Гэхдээ энэ нь 2021 оны улсын төсөвт суусан Үндэсний боловсролын хүрээлэн барих ёстой 15 тэрбум төгрөгийн асуудалд маш том эрсдэл үүсч байна гэсэн үг.

ШУТИС-ийн удирдлагууд газруудаа өөр хүмүүст шилжүүлсэн нь тогтоогдсон.

Миний бие өмнө нь сургуулийн газраасаа зарсан их, дээд сургуулийн удирдлагуудтай хариуцлага тооцно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан.

БШУЯ-ны Ажлын хэсэг ажиллаж байна. Улсын хэмжээнд цэцэрлэг, их, дээд сургуулиудын болон алдагдсан газруудын тооллогыг хийж байна. 

Маш их газар хулгайлагдсан, алдагдсан, бусдад шилжүүлсэн нь тогтоогдож байгаа. 

Удахгүй Ажлын хэсгийн тайланг дэлгэрэнгүй танилцуулна. 

ШУТИС-ийн удирдлагууд зөвшөөрөл өгч, өөрийнхөө сургуулийн газруудыг бусдад шилжүүлсэн нөхцөл тогтоогдож байна. 

Иймээс түр хорооныхон барилга барьж өгөх гэж буй яамтайгаа биш, газраа бусдад шилжүүлсэн удирдлагуудтайгаа тэмцэх ёстой” гэв.

Холбоотой мэдээ