Бөхийн өргөөний урдах гараашуудыг буулгаж, газрыг чөлөөлжээ
НийгэмЭнэ жил 246 байршлын 952 зөрчил арилгах бол хууль журмын хэрэгжилтийг хангах тухай 251 дүгээр захирамжийн хүрээнд 1,730 байршлын 1,730 зөрчлийг арилгах аж.
Улмаар өнөөдөр Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар паласын ар талын үерийн даланг даган зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгаж байна. Тус газарт П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн арын замтай холбох 330 метр урттай, зургаан метр өргөнтэй нэг талдаа гэрэлтүүлэгтэй, явган хүн зорчих хэсэг болон хоёр урсгал бүхий авто зам тавигдахаар болжээ.
Мөн Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ.