Б.Энхбаяр: Захиалагч баригдаагүй, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарын амь насыг онцгой анхаар

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-14 08:35:42


С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцлээ. 

Улсын дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаад, Ц.Амгаланбаатарыг өөр хэргээр үргэлжлүүлэн хорихоор болсон байна. 

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнөөдөр Цагдан хорих 461 ангисас суллах юм байна. 

 

Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр:

С.Зоригийн амь насыг(мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа нараас Чимгээ, Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье.

 

1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.

 

2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-с нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.

 

3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.

 

4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ❗️

 

5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа.


Холбоотой мэдээ