Б.Энхбаяр: Хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-15 11:57:39


ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 хоногийн ажлыг тайлагнах үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл" хэмээн мэдэгдсэн байдаг. 

Үүний хариуд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийж, "С.Зоригийн амь насыг гадны захиалгаар хөнөөсөн, захиалагчтай Ц.Нямдорж холбоотой байж болзошгүй" гэсэн мэдэгдлийг хийж "Ц.Нямдоржийг гаднаас Монголын төрд шургуулсан хорт могой гэдгийг би зориуд хэлье" хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ үгнээс үүдэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн талаар өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. 

Тэрээр "Э.Бат-Үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэ лээ. 

Би үүнтэй санал нийлэхгүй. 

Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. 

Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж, хууль тогтоогч болъё гэж шийдсэн.

Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан.

Энэ бол дөнгөж эхлэл.

Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна.

Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон.

Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна.

Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ" гэсэн юм. 

Мөн тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Улсын нууцаас гаргасан С.Зориг асгны хэргийн материалтай УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа" гэж мэдэгдсэн билээ. 

Учир нь өчигдөрС.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг Улсын Дээд шүүхэд хаалттайгаар хянан хэлэлцэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргасан юм.

Холбоотой мэдээ