Taлийгaaчийн ээж Норжмаа: “Миний охиныг т.a.м.л.a.ж ийм байдалд хүргэсэн Цэрэнд би гoмдoлтoй байна, Цэрэн чи ирж хүүхдийн цoгцocыг ав”
НийгэмӨчигдөрхөн л хөдөө очсон гэр бариад өрөм ааруул болоод зураг хөргөө олон нийтийн сүлжээнд тавьж байсан бүсгүй өнөө өглөө тэнгэрийн орондоо заларсан гэх гунигт мэдээлэл биднийг угтлаа.
Салхин чимээнээс өөр аниргүй тал нутагт 1885 гаруй км-ыг туулж, саран хүртэл саатдаг уудам нутгийг 3 сар гаруй туулж идэр ес, элдэв саад зовлон бүрийг туулж байсан тэмээчин бүсгүй Н.Байгалмаа бурханы орныг зорьжээ. Энэ тухай түүний ээж н.Норжмаа “Түмэн олон минь ээ! энэ сайхан охиноо үүрд алдлаа.Сайхан охиноо зуурдаар явуулсан надөд амьд явах эрх байхгүй ээ! хэмээн эмгэнэн гашуудаж байгаагаа бичжээ.
Харин талийгаач Н.Байгалмаагийн хувьд өчигдөр “Шинийн гурваны өдөр бор өргөөгөө шинэ буйранд нь бариад, Муурын байшингийнхаа суурийг цутгаж амжууллаа. Шинэ төлийн уурагны баяр хийж энэ 2 өдөрт манай ураг удам халуун баяр их хөдөлмөр дүүрэн байлаа.
Ээж минь идээлж бэлтгэх арьсаа наранд хатааж,Энэ хаврын цагаан идээний дээж малын буян хишиг ам тосодсон сайхан өдрүүд байнаа.
Хашаандаа сайхан амьдрах ажил үүгээр амжилттай эхэллээ гэж байсан.
Маш их хөдөлмөрлөдөг, халуун хайраар үрсүүддээ үргэлж тэтгэж байдаг эжийдээ мөргөмүү.
Жич нүүгээгүй шүү ккк.
Угаасаа ойрхон хөдөө малтай амьдардаг хэдийнхээ хашаанд өөрийн Монгол гэртэй юмаа” хэмээн өөрийн нүүр номондоо бичиж байсан ч ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна.
Энэ тухай xapaмcaлтaй мэдээллийг түүнийг ээж Норжмаа фэйсбүүк хуудсандаа мэдээлсэн юм.
Харин тэрээр дөнгөж сая лайв хийж охиных нь vxэлд Цэнхэр үст Цэрэн буруутай.
Миний охиныг нэг хором ч тайван байлгадаггүй байсан гэлээ.