Ч.Өнөрбаяр: Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүй гэдгийг шүүхийн шийдвэр нотоллоо
Улс ТөрАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс АН-ын тамганы маргааныг М.Тулгатын талд шийдвэрлэсэн.
Үүнтэй холбоотойгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хэний нэр байна.
Тэр талд тамга үйлчилнэ.
Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр байгааг шүүх шийдвэрлэлээ.
Одоо хуульзүйн маргаан эцэслэгдсэн.
Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүй гэдгийг шүүх холбогдох шийдвэрээрээ нотоллоо.
АН ардчиллыг дэмждэг.
Тиймээс АН-аас дэмждэг бүх хүнийг нэгдэж ажиллахыг уриалж байна гэв.