Л.Оюун-Эрдэнэ: Барилга, хот байгуулалтын яамыг гэр хороолол руу нүүлгэнэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-20 04:45:28


Засгийн газар ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр, нээлттэй зохион байгууллаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр "Төрийн байгууллагууд үе шаттайгаар хотын төвөөс гарч манлайлал үзүүлэх хэрэгтэй. 

Хотын захиргаа Яармаг руу нүүнэ. 

Энэ асуудал наадмын дараа шийдэгдэнэ

Хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байгаа гэдэг агуулгаараа Барилга, хот байгуулалтын сайд үүн дээр манлайлал үзүүлнэ гэдгээ хэлсэн. 

Хамгийн асуудалтай, дэд бүтэцгүй газар дэд бүтцээ бий болгоод, Н.Тавинбэх сайдтайгаа асуудлаа ярилцаад яамаа гэр хороолол руу нүүлгэ" гэлээ. 

Холбоотой мэдээ