Нэг жилийн хугацаанд таны амьдралыг бүрэн өөрчлөх 9 бичил зуршил

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-20 09:50:56


Бид бүхэнд зорилгодоо хүрэхийн тулд хамгийн их хэрэгтэй зүйл бол дадал зуршил юм. 

Та өөрийн гэсэн дадал зуршлыг бүтээх хэрэгтэй бөгөөд тэдгээр зуршлууд таныг гайхалтай үр дүнд хүргэх хүртэл үнэнчээр давтаж, тууштай байх нь чухал.

2019 оны хамгийн их борлуулалттай номуудын нэг бол Жеймес Клейр-ийн Атомын зуршлууд” гэх бүтээл бөгөөд энэ номонд хэрхэн муу зуршлаа халж, сайн дадал бий болгох талаар практик дээр тайлбарлан бичсэн байдаг.

Хэрэв та энэ номыг уншаагүй байгаа бол заавал уншаарай гэж зөвлөх байна. 

 Гэхдээ зүгээр ч нэг уншаад хэрэггүй. 

Харин үүнээс сурч мэдсэн бүх зүйлээ практик дээр хэрэгжүүлэхийг хичээгээрэй. 

Харин одоо та бүхэнд номын агуулгын нэг хэсэг болох таны амьдралыг сайжруулах 9 бичил зуршлыг танилцуулж байна. 

1.    Хүлээцтэй бай

Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрч, дэлхий ертөнц бидний мэдэхээс хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа нь үнэн. 

Гэхдээ энэ нь та бүх зүйлсэд хурдан хариу үйлдэл үзүүлэх ёстой гэсэн үг биш юм.

Өөрөөр бол Танд дараа мэдэгдье”, “Хариу мэдээ илгээе” гэх мэт хүлээц шаардсан хариултуудыг хааяа нэг өгч сурах хэрэгтэй гэсэн санаа юм.

Хүмүүс бид тухайн мөчид сэтгэлийн хөдлөлдөө автан шууд л За тэгьеБолно бүтнэ гэх мэтээр эерэг хариулт өгөөд харин дараа нь үүндээ харамсах тохиолдол элбэг байдаг.

Тиймээс аливаа асуулт, гуйлт, ятгалга гээд ер нь юу ч байсан маш хүлээцтэйгээр бодож байж хариулах нь таны болон бусдын алтан цагийг хэмнэнэ.

Тиймээс хүлээцтэй байдлыг зуршил болгон хэвшүүлэхийг хичээгээрэй.

2.    Өөрийгөө хүчилж сур

Өдөрт дор хаяж 1 дургүй зүйлээ барьж аваад заавал дуусгах гэж хичээгээд үз. 

Аяга тавгаа угаах, ороо засах, гүйх, хоол захиалах биш хийж идэх гэх мэтчилэн юу ч байж болно. 

Энэ маягаар хэдэн өдөр өөрийгөө хүчилсний дараа тэдгээр ажлууд таны дургүйг хүргэдэгт гол нь биш, хамаг асуудал танд байгаа гэдгийг та ойлгох болно. 

Аливаа зүйлийг хийх сонголт байгаа үед бид ая тухтай байдлыг мэдэрч залхуурдаг бол харин ямар ч сонголтгүйгээр аливаа үүргийг шууд гүйцэтгэх нь дарамттай санагддаг. 

Үнэн хэрэгтээ таны хийх дургүй ажлын ард таны сэтгэл санаа эсвэл тус ажлын онцлог биш таны муу зуршил нөлөөлж байдаг юм шүү. 

Дээр дурдсан шиг иймэрхүү жижиг ажлуудаар өөрийгөө сорьж дассаны дараа илүү том ажил үүргүүдэд өөрийгөө хүчлээд үзээрэй.

3.    Нэг өдрийн турш олон нийтийн сүлжээнээс хол  бай

Та нэг л мэдэхэд гар утсаа шүүрч аваад сошиал медиа ухаад сууж байдгаа анзаардаг уу
Тэгж суухдаа хэдэн цаг үрдгээ тооцоолж байв уу
Миний хувьд лав чухал шаардлагагүй хирнээ гар утсаа нэг л мэдэхэд оролдчихсон элдэв бичлэг, мэдээ, хошин зураг гэх мэт олон янзын зүйл үзэн сатаараад сууж байдаг. 
Ингэхдээ бүр хэдэн цагаар дэлгэц ширтээд яг нэг газраа нэг хивэндээ чилтлээ суусан байдаг нь хамгийн аймаар. 
Гэхдээ нөгөө төлөөр энэ нь бас ч нэг талаараа аргагүй. 
Учир нь сошиал медиа бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна. 
Жишээ нь Фейсбүүк бол орон нутгийн олон төрлийн үйл ажиллагаануудыг хайж олоход, зар сурталчилгаа цацахад, танилын хүрээгээ тэлж ажил хэргээ гүйцэлдүүлэхэд  их тустай байдаг бол, харин инстаграмаар урлагийн ажил хийдэг хүмүүс урам зориг, санаа авахад их тохиромжтой байдаг гэх мэт сошиал медианы давуу тал чамгүй олон. 
Тийм болохоор та бүхэнд тус аппликейшнүүдийг ашиглахаа одоохон боль гэж хэлэхийн оронд зүгээр л цагийн хязгаар зааж эсвэл 7 хоногийн нэг өдөр нь огт шалгахгүй байхыг зөвлөж байна.
4.     Маргаашдаа бэлдэж сур

Унтахынхаа өмнө маргаашдаа бэлдэж сурах нь таныг зохион байгуулалттай цэгцтэй амьдрал руу хөтөлдөг. 

Маргааш өмсөх хувцсаа бэлдэж, үүрэх цүнх авч явах зүйлс гэх мэт бүх зүйлээ урьдчилж бэлдээд унтах нь таны цагийг хэмнэхээс гадна өөр бусад олон давуу талтай. 

Миний хувьд энэ зуршлыг дадал болгосноос хойш аливаа асуудлыг урьдчилж тооцоолох, ажлаа цагийг нь тулгалгүй хийх, бүх зүйлд алдаагүй зөв нямбай хандах, өглөө цайгаа ууж, ном унших гэх мэт зүйлсийг давхар хийж хэвшиж сурсан. 

Тийм болохоор уншигч та ч бас маргаашдаа бэлдэж, өөрийн цагийг хэмнэж, шинэ өдрийн эрч хүчээ өөр гайхалтай зүйлд зарцуулж сураарай.

5.     Ухамсартайгаар ид

Бид зурагт үзэнгээ, ном уншингаа эсвэл ажиллахын хажуугаар гэх мэт ямар нэг үйлдэл хийхийн хажуугаар хоол идэх юм бол ердийн хэмжээнээс хэд дахин их иддэгийг тогтоосон байдаг. 

Ийм нөхцөл байдалтай хоол идэх үед бид ямар хоол идэж байгаагаа анзаардаггүйгээр барахгүй хоолны амт чанарыг ч 100мэдэрдэггүй гэнэ. 

Тэгэхээр үүнээс хойш хоолоо идэхдээ:

Зөвхөн хоолоо л ид

Мэдээж эхэндээ утсаа оролдмоор санагдана, ном уншмаар эсвэл бүр хүнтэй яримаар санагдаад хоолоо идэхэд хэцүүхэн байж магадгүй. 

Гэхдээ энэ зуршлыг дадал болгосноор та өөрийн эрүүл мэнддээ асар том хөрөнгө оруулалт хийх болно

6.6.    Сэрүүлэг ашигла


Олон төрлийн ажлыг зэрэг хийгээд, хэрэгжүүлээд явна гэдэг их хэцүү. 

Зарим нэг нь мартагдана, зарим нэг нь хаягдана, зарим нь дутуу хийгдэнэ гээд л. 

Цаг үрж, хий дэмий энерги зарцуулах нь бүр хамгийн хэцүү. 

Тиймээс та тухайн өдөрт хийх гэж байгаа зүйлдээ цагийн хуваарь гаргаад тэр хуваарийнхаа дагуу хийхийн тулд хамгийн чухал гэсэн ажил үүрэг дээрээ сэрүүлэг тавьж хэвшээрэй. 

Жишээ нь: 12 цагт хуралтай бол хурлаас 5 минутын өмнө сэрүүлэг тавьж өөрийгөө бэлдэх гэх мэтчилэн.


7.    
Гар утсаа өрөөнийхөө нөгөө буланд тавь

Бидний зорьсондоо хүрэхэд хамгийн их садаа болдог зүйл бол яалтачгүй ухаалаг төхөөрөмж утас компьютер гэх мэтийн зүйлс байдаг билээ. 
Хажууд байгаад л байвал утсаа оролдохгүй, интернет хэсэхгүй байна гэдэг бараг л боломжгүй. 
Тийм болохоор утсаа мартахын тулд дууг нь хаагаад өрөөнийхөө нөгөө буланд аваачиж тавих хэрэгтэй. 
Ялангуяа унтахдаа энэ аргыг үргэлж хэрэгжүүлэх хэрэгтэй. 
Нэг талаараа энэ нь таныг сошиалд сатааралгүйгээр сайхан амрах боломж олгох бөгөөд нөгөө талаараа бас таныг өглөө эрт сэрэхэд тустай. 
Учир нь утас хажууд байгаа үед бид ихэвчлэн сэрүүлгээ хаагаад үргэлжлүүлж унтаад байх хандлагатай, харин хол байвал очиж унтраахын тулд босоод сэрчихдэгтэй холбоотой байдаг.

8.   Хүлээлтийн үе буюу мөнгө хэмнэх


Олон жилийн өмнө би худалдан авалт хийхдээ Өө, энэ их гоё юм байнаӨө энийг авах гэж байсан юмЁстой авах хүсэл төрлөө гэх мэтчилэн хүссэн, бодсон зүйлсээ шууд л авдаг байлаа. Ингэж олон ч удаа дураараа аашилж байсан боловч санхүүгийн хямрал намайг их өөрчилж билээ. Мөнгөний үнэ цэнийг ойлгосныхоо дараагаас би илүү хэмнэхийн тулд үрэлгэн муу зуршилтайгаа тэмцэж эхэлсэн. Тэмцсэн арга гэвэл би өөртөө 2 дүрэм гаргаж өгсөн. Нэгдүгээрт худалдан авалт хийх явцад сэтгэл хөдлөлгүйгээр тус бүтээгдэхүүн хэзээ хаана яаж надад хэрэг болох билээ. Яг хэрэгцээ мөн үү гэж шалгаад мөн гэж үзвэл авах, Хоёрдугаарт тухайн бүтээгдэхүүнийг хүлээлтийн жагсаалтад оруулах буюу түр авалгүй азнаад хэд хоног тунгааж,  үнэхээр авахаар байж уу эсвэл одоо авах хүсэл зогсож байна уу гүй юу  гэдгээ ажиглана.

 9.    Санаануудаа үргэлж бичих


Та магадгүй Би саначихна, бүх зүйл зүгээр гэж бодож магадгүй л юм. Гэхдээ л хүн өдөрт дунджаар 60 мянган бодол бодож түүнийхээ талаас илүү хувийг нь мартдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс та солиотой, галзуу, сонин содон ямар ч байсан хамаагүй бодол санаагаа буулгаж тэмдэглэж байгаарай энэ нь танд заавал сайн үр дүнгээ өгнө гэдэг т итгэж байна.

 















Холбоотой мэдээ