Туулын эрэгт олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлага хүргүүлнэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-21 12:31:05


Туул гол орчмоор замбараагүй газар олгосноос болж гол дагуух мод, бургасыг тайрч, барилга байшин барих асуудал шүүмжлэл дагуулах болсон. 

Сүүлийн 10 жилд Туул гол дагуу олон барилга баригдаж, 20 гаруй газар эзэмших зөвшөөрлийг Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар олгосон байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд Туул голын эрэг орчмоор барилга барих газрын зөвшөөрөл олгосон захирамжуудыг цуцлах шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлэхээ мэдэгджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Туул голын эрэг дагуу бургас огтолж, бетон зуурч барилга барих бус хотын иргэдийн амралт, зугаалгын орчин л бүрдүүлж, тохижуулахын төлөө байна. 

Туул голын эрэгт газар олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлагыг Нийслэлийн Засаг даргад УИХ-ын гишүүд хүргүүлнэ" гэлээ.


Холбоотой мэдээ