Хятадын Ухань хотод хүчтэй хар шуурга дэгдэж байшин барилга, машин зэргийг юу ч үгүй эвдэж сүйтгэжээ. Мөн тэр үеэр маш том хэмжээтэй мөндөр орсон байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-21 14:45:41


5 дугаар сарын 14-ний орой Хятадын Ухань, мөн Хубэй мужийн Суижоуд хүчтэй хар шуурга дэгджээ. 

Хүчтэй хар шуурга хуй салхи болж олон тооны байшин барилга, машин зэргийг эвдэж гэмтээсэн байна. 

Байгалийн аймшигтай үзэгдэл Зянсу муж болон Хятадын өөр бусад нутаг дэвсгэрийг ч сүйтгэсэн гэсэн мэдээ гараад байна.

Урьдчилсан тооцоогоор байгалийн гамшигт үзэгдлээс болж 12 хүн нас барж, 450 хүн бэртэл гэмтэл аваад байгаа гэнэ.

Уханийн онцгой байдлын газрын мэдээлснээр, Ухань хотын Цайдянь дүүрэгт 5 дугаар сарын 14-ний оройны 8 цагт 9 балл хүртэл хүчтэй хар шуурга дэгдсэн гэжээ.


Салхины хурд секундэд 23,9 метр хүрсэн хэмээн тэмдэглэжээ. 

Мөн хуй салхи дэгдэхийн зэрэгцээ маш том хэмжээтэй мөндөр орсон байна.



Орон нутгийн ард иргэд айж сандарсан байдалтай хэд хоногийг өнгөрөөлөө. 

Зарим нэг сошиал сүлжээ хэрэглэгчдийн бичсэнээс сонирхуулбал: “Үнэхээр аймшигтай байгалийн үзэгдэл боллоо. 

Манай тагтны шил салхинд хуу татагдан унасан, нийтийн эзэмшлийн газарт байдаг цугларах бүхээгээс юу ч үлдээгүй, маш олон машин эвдэрч сүйдлээ”.

“Хятадын хотуудад болж өнгөрсөн 9 баллын хар шуурга урьд өмнө нь ийм зүйл болж байсныг сонсоогүй юм байна. Энэ бол гамшиг биш, арай өөр зүйл байх аа? 

Уур хилэнтэй эцэг өвгөдийн cүнс цугларсан юм болов уу?”


700 орчим барилга байгууламж эвдрэлтэй. 

Цаг агаарын байдлаас болж 15-ны өдрийн өглөөний 8:20 хүртэл Ухань Тяньхэ онгоцны буудал дээр 40 гаруй нислэгийг цуцалж, 34 нислэгийг түр хойшлуулсан байдалтай өнгөрчээ.

Орон нутгийн сошиал сүлжээ хэрэглэгчид хар салхийг “киноны тусгай эффект” гэж тодорхойлоод байна.

Долоохон хоногийн өмнө долоон сая хүн амтай Нантунь хотод хүчтэй аадар бороо, мөндөр орж багагүй xохирол амсуулсан юм.




Холбоотой мэдээ