Н.Алтанхуяг С.Эрдэнэд "ӨВДӨГ ШОРООДЛОО"

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-21 16:34:54


Хэн нь хууль ёсных вэ гэдэг маргаан АН дотор өрнөөд удаж байна. 

Хэн хэн нь нэг нэгэндээ "буулт хийлгүй" явсаар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай золгох нь. Гэхдээ шүүх Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг хангасангүй. Ингэснээр Н.Алтанхуяг С.Эрдэнэд "ялагдаж", өвдөг шороодож байна. 

Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн ялагдал С.Эрдэнийг Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх боломжийг нэг шатаар ахиуллаа. 

Шат, шатны сонгуульд ялагдал хүлээсэн АН-ынхан шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжингүй байсаар эцэстээ хоёр хуваагдаж, тамга тэмдэгний хэрүүлийн галыг өрдөж, шүүх цагдаадаа тулсан байдаг. 

Ямар сайндаа л нам дотроо учир зүйгээ олж чадалгүй Сонгуулийн ерөнхий хороонд хоёр нэр дэвшигчийн материалыг хүргүүлж байх вэ дээ.

УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас С.Эрдэнэ өөрийнхөө нэрийг Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтийг илгээв. 

Харин Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн талыг бүртгэж, Ц.Тувааны талыг бүртгэхээс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгээгүй юм. Үүнийг эс хүлээн зөвшөөрсөн Ц.Тувааны тал төв талбайд долоо хоног өлсгөлөн зарлаж, санасандаа хүрсэн. 

Тэгвэл шүүхээс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаас татгалзлаа.

Нэгэнт Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг хангаагүй тул С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжит шатаа нэгээр ахиулаад байна. 

Холбоотой мэдээ