Л.Болд АН-аас урвасныхаа шагналыг авлаа
Улс ТөрАрдчилсан намын алтан хараацай, анхдагчдын нэг хэмээн өөрийгөө өргөмжилж ирсэн УИХ-ын гишүүн асан Л.Болд 2012-2016 онд Ардчилсан намаас нэр дэвшин, сонгогдож байв.
Гэвч тэрбээр энэ хугацаанд Ардчилсан намаасаа урваж, намынхаа гишүүн Ж.Батзандантай нэгдэж нам байгуулж, МАН-ын эсрэг, намаа бүлэггүй болгож, Ерөнхийлөгчид зүтгэж ирсэн нь ийн өнөөдөр шагнал авахад хүргэсэн хэмээн улс төрийн хүрээнд жиг жуг гэлцэж байна.
Түүний хувьд УИХ дахь Ардчилсан намаа бүлэггүй болгож, намынхаа гишүүн Ж.Батзандантай нэгдэж шинэ нам байгуулж, МАНАН-ийн эсрэг тэмцэнэ гэж намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Ардчилсан нам У.Хүрэлсүхийн Засгийн газрын унагах гэж байхад УИХ дахь Ардчилсан намаас хэд хэдэн хүн эсрэг санал өгсний нэг нь Л.Болд гишүүн байсан.
Тэр мөчөөс МАН-тай эсвэл АН-тай тэмцэж байгаа нь үл ойлгогдож, нэг хэсэг МАН-ын гишүүдтэй нэгдэж, Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж явсан.
Эцэстээ 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа Ерөнхийлөгчийн зохион байгуулсан АН-ыг "авах" төлөвлөгөөнд оролцож, өнөөгийн намын хагарлыг үүсгэхэд ч тэрбээр гар бие оролцсон.
Үүнийг нь Ц.Туваан тэргүүтэй АН-ын гишүүд түүний Бодь цамхагт байрлаж байснаар нь нотолж болно.
Түүгээр зогсохгүй тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөх болж, Элчин сайдаар томилогдож магадгүй гэсэн яриа ч гарах болсон.
Тэгвэл хаа нэг тийшээ Элчин сайдаар томилогдохоор болсон Л.Болд өнөөдөр /2021.05.21/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд цол тэмдэг авсан нь баталж байх шиг байна.
Насаараа зүтгэсэн намаа хагалж, одоо гадаад руу Элчин сайдын суудалд залрахаар "тохиролцоо" хийсэн нь удахгүй баталгаажихыг ч өнөөдрийн шагнал тодотгочихов.
Сонирхуулахад, Л.Болдтой хамт нам байгуулж, намынхаа эсрэг тэмцэж явсан Ж.Батзандан нь өнөөдөр Австрали улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхөөр ажиллаж буй.