Хятадын коммунистуудын удирдагчдын нэг бол Сунь Ятсений шавь гэгдэх Чан Канши байлаа.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-22 11:38:49



 Ер нь энэхүү нийтлэл нь Тайванийн тухай ч бас биш бөгөөд харин заримдаа АМЬДРАЛЫН явц дундаас ялгарч гардаг өвөрмөц нэгэн заль, арга мэхүүдийн тухай л юм.

 Хятадад бүгд л коммунистууд байсан бөгөөд тэдгээр коммунистууд нь зөрчил тэмцэлгүйгээр яагаад ч амьдарч чадахгүй билээ.

Тэгээд эцэст нь өөр тулалдах дайсангүй болохоороо Хятадын коммунистууд нь өөр хоорондоо... арцалдан тулалдана.

Хятадын коммунистуудын удирдагчдын нэг бол Сунь Ятсений шавь гэгдэх Чан Канши байлаа.

1920-иод оны эхээр хаа нэгтээ ховорхон тохиолдох амар живэр тайван байх цаг үеэр Чан Канши холбоо тогтоохоор Москвад очжээ.

Коммунист хүн нь коммунист хүнээ цаг ямагт үргэлж ойлгодог тул Зөвлөлт Орос улсад Чан Канши нь тун ч эелдэг найрсагаар ханддаг байв. Чан Канши нь эргээд Орос улсад тэр үеийн хамгийн үнэтэй зүйл болох хүүгээ бэлэглэжээ.  

Тэрээр түүнийг ЗСБНХУ-д суралцуулахаар явуулжээ.

Оюутан болсон хүү нь эхэндээ орон байргүй байсан болохоор... зүгээр л Лениний дүү хүүхнийнд ирж суурьшжээ.

Ингээд түүнийг онцгойрч ялгаруулахгүйн тулд түүнд өөрийнхөө овог бүхий нэрийг өгчээ.  

Ийнхүү бүлтгэр нүдтэй, Колька Елизаров гэгч хөгжилтэй залуу Орос орноо гарч ирэв.

 Колька Москвагийн төв байх Волхонкад байрладаг Хятадын Хөдөлмөрчин ард түмний коммунист дээд сургуулийг төгсөөд хэсэг хугацааны дараа Свердловск (Екатеринбург) руу явжээ. 

Тэнд тэрээр "Уралмаш" үйлдвэрт ажиллаж эхэлсэн бөгөөд орос хэлийг маш сайн эзэмшсэн тул үйлдвэрийн хэвлэлийн ерөнхий редактор болжээ. 

Тэрээр энэ үйлдвэрт ажиллаж байхдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. 


 Одоо эндээс энэ түүхийн хамгийн сонирхолтой хэсэг нь эхэлнэ.

Колька Елизаров ядуу еврейн охин Фаина Вахреватай гэрлэжээ.  Фаина Витебскийн ойролцоох жижиг хотод төрсөн бөгөөд дараа нь гэр бүл нь Свердловск руу нүүж иржээ. Фаина эцэг эхээ их эрт алдсан бөгөөд тэр өөрөө л арчаатай тулдаа явсаар өдий зэрэгт хүрчээ. 

Фаина сурч, ажиллаж, Комсомолын ажилд идэвхтэй оролцдог нэгэн байв. 

"Уралмаш" -ын тэргүүний ажилчин залуус нь залуу хосын хурим дээр бүгдээрээ уригдан ирсэн байлаа.

 Гэсэн хэдий ч, удалгүй Москва, Хятадын харилцаа муудаж эхлэв. 

Колягийн эцгийн талаар тун тааруухан явган дуу хүртэл гарч эхлэв.  

Тэдгээрийн нэгнээс аав маань надад нэг ийм дуу дуулж өгч байсныг нь би одоо ч гэсэн тод санадаг юм.

         

   Чан Кайши дамшиг бас радио сонирхоно 

   Шөнө болохоор л орон дороос нь       цуурайтана.


 Товчхондоо Коляаг 1937 онд баривчилжээ.  

Гэвч Бээжингийн шахалтаар (тэд коммунист Хятадын удирдагчдын нэгнийх нь хүүг ийнхүү баривчилсан нь зүгээр нэг тоглоом ч бас биш байв) түүнийг суллаж, эх орноосоо гарч явахыг зөвшөөрөв. 

1937 онд Колка Елизаров эхнэрийнхээ хамтаар эх орондоо иржээ.

Тэр эх орондоо очоод,  Цзянг Цзинго гэсэн жинхэнэ хятад нэрээ авсан бөгөөд эхнэрийнх нь нэрийг Цзянг Фанлян гэх болжээ.

Залуус эцгийнхээ шаардлагаар Хятад ёс уламжлалын дагуу дахин нэг хурим хийжээ.

 Фаина Колкагийн төлөө чин үнэнч сэтгэлээрээ хүүхдүүдээ төрүүлсэн нь, хоёр нь Свердловскт, хоёр нь Шанхайд өсөн бойжижээ.

Чан Кайши улс төрийн тэмцэлдээ ялагдсаны дараа Тайвань руу зугтаж, тэнд улсынхаа Ерөнхийлөгч болжээ.  

Хүү нь ч бас гэр бүлтэйгээ тийшээ нүүсэн нь мэдээж.

Колька тэр даруй Дотоод хэргийн сайдын албан тушаалыг авав.  

Энэ албан тушаал тун хариуцлагатай, дотоодын дайснууд олон, үүндээ ажлын арга туршлагаар хомс байлаа...

 Хаант засаглалын адил коммунист дэглэмийн үед ч гэсэн яагаад засаг төрийн дээд албан тушаалуудыг эцгээс хүүд гээд бүр зарим нэг онцгой тохиолдолд нь ах дүүд нь шилжүүлдэг байсан юм бол?

Ийм явдал нь Хойд Солонгос, Азербайжан, Кубад болсон бөгөөд мэдээжийн хэрэг Тайвань ч бас энэ нь үл хамаарах ангид зүйл байв.

 Тиймээсээ ч Колька засгийн газрын гол албан тушаалуудынх нэгийг авсан байж болох юм.  

 Ийм дээрээ ч, Фаина тайзнаа гарч ирэн, нөхөртөө тусалж эхэлжээ.  

Гэхдээ яаж туслах билээ...

Хэдэн жилийн дотор түүний зөвшөөрөл, оролцоогүйгээр ганц ч ноцтой гэмээр асуудлууд шийдэгдсэнгүй.  

Фаина эдийн засгийн, батлан ​​хамгаалахын, гадаад бодлогын гээд гол асуудлуудад хөгжилтэй мөн аз нь шовойсон залуу Колькагаас илүүтэй гүнзгий гэгч нь хошуу дүрэн оролцох болов.

Улс орныхоо гол пап лам шиг хүнийг нас барсны дараа Колька мэдээж Ерөнхийлөгч болж, Фаина нь Бүгд Найрамдах Хятад Улсын Тэргүүн хатагтай болох ерөөлтэй байлаа.

Тэрээр хуулийн төслүүд дээр шөнө орой болтол ажиллаж, мэргэжилтнүүдийн санал зөвлөлгөөг нь сонсож, тушаал заавар өгнө.

Колька зөвхөн зарлиг тушаал болоод өөр бусад баримт бичигт гарын үсгээ зурж байв.

Фаинагийн хувьд ажил үүргийг нь онцолж өгөөгүй боловч Фаины гаргасан тушаал шийдвэр нь эцсийнх бөгөөд үүнийг нь давж заалдах эрхгүй гэдгийг бүх элит хүмүүс мэддэг болсон байв.

Заримдаа Коля Фаинатай зөвлөлдөн ярилцдаг байлаа (тэд хоорондоо оросоор ярьдаг байв).

 - Би Батлан ​​хамгаалахын сайдын албан тушаалыг чамд санал болгож байна.

Чи үүний учир начрыг одоогийн сайдаас ч хамаагүй ойлгож мэдэх байх.

 - Коля, эмэгтэй хүн генерал болж, армийг командлаж чадахгүй шүү, тэр тусмаа хятад эмэгтэй биш бол бүр ч болохгүй...

 - Гэхдээ чи маш их зүйлийг хийсэн хүн шүү дээ, хэдий чамд ямар ч харъяатын иргэншил байхгүй ч...

 - Миний хувьд маш сайн иргэншил бий, тэр нь бол би чиний эхнэр, дөрвөн хүүхдийн чинь ээж...

Харин одоо уучлаарай, надад хийх зүйл их байна...

 Тэр хатуу гараар мөн нөхөр нь болсон ерөнхийлөгчийнхөө дэмжлэгээр Тайванийг илүү их өндөр хөгжилтэй орон болгон хувирган өөрчилж чаджээ.

Фаина буюу хэрэв зөв бол, Цзянг Фанлян 21-р зуун гараад нас баржээ. Түүнийг тус улсын Ерөнхийлөгч болон өндөр албан тушаалтай бүх албан тушаалтнуудын шарилын дэргэд бүхий л боломжит ёслол хүндэтгэлийг үзүүлэн оршуулжээ.

 Эцсийн эцэст түүний амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдөв.

Витебск хотын ойролцоох нэгэн жижигхэн сууринд төрсөн жирийн охин ямар ч байсан олон жилийн туршид Тайванийн тэргүүн хатагтай болжээ.

 Зураг:

Коля Елизаров буюу Цзян Цзинго,

Цзян Фанлян (Фаина)

Слузский нийтлэлээс


Холбоотой мэдээ