ЗУРХАЙ: Бусдын СЭТГЭЛД НЭВТРЭХ ТҮЛХҮҮР таны гарт бий
Сонин ХачинЯрилцана гэдэг агуу их урлаг билээ.
Зөвхөн хэлэмгий доломгой байх нь ярилцагчаа өөртөө татахад тийм ч хангалттай бус.
Бусдын сэтгэл зүрхэнд нэвтрэх түлхүүрийг атгахад оддын зурхай танд тусална.
ШАРГУУ ХОНЬ
Хэрэв та хонинд өөрийнхөө зөвийг нотлохыг хүсвэл түүнтэй чангахан шиг ярь.
Энэ ордны хүмүүст хүчтэй, сонирхолтой, урам зоригтой ярилцагчид таалагддаг.
Удаан нуршуу яриад та юу ч хожихгүйн дээр тэд учир битүүлэг, хов жив, элдэв будлианыг тэвчиж чаддаггүй гэдгийг санаарай.
Та ажил хэргээ шууд л ярьсан дээр.
Хонины ордныхон ярилцагчийнхаа нүд рүү эгцлэн харж мөн түүнээс тийм харцыг олж харахыг хүсдэг.
Мөн тэд ярианд манлайлагчийн үүрэг гүйцэтгэж, маргалдах тун дуртайн дээр заримдаа түрэмгий аашлах нь бий.
Энэ бол тэдний хувьд давж гарах ёстой ээлжит дайралт.
Гэвч энэ ордныхон өөрсдөдөө тэнцэхүйц сөргөлдөгчид дуртай учир та бүү ухар.
БИЕ ДААСАН, УХААЛАГ ҮХЭР
Үхрийн ордныхон хүндэтгэл төрүүлэм тайван тогтуун ярьдаг хүмүүс байдаг.
Тэд бодит байдлаас тасархай, биелэгдэшгүй зүйлд тун дургүй учир тэдэнтэй агаарын цамхаг байгуулахаас арай бодитой зүйлийг зөвлөлдөөрэй.
Үхрүүд төрөлхийн олон таван үггүй, чалчаа ярианд дургүй учир үр ашиггүй маргаан тэдэнд хэрэггүй.
Ярилцагчийнхаа санал бодлыг ойлгож чадахгүй бол тэр тантай цаг үрэхийг бодохгүй.
Харин үг хэлээ ололцвол тэр өөрийн үзэл бодлыг хамгаалах болно.
Магадгүй та тэднийг сонсох хэрэгтэй байх.
Учир нь үхрүүд зөвөөр сэтгэгчид байдаг бөгөөд юун тухай ярьж байгаагаа цаг үргэлж мэдэж байдаг.
ОЮУНЫ ТОГЛООМ ИХРҮҮД
Ихрүүд амьд сонирхолтой ярианд дуртай улс.
Тэд хурдан ярьж ажил хэргийн голыг олдог.
Хэдийгээр тэд маргалдах дуртай боловч зарчимч хүмүүс биш учраас бодлоо өөрчилж магадгүй.
Үгээр сөргөлдөх гэдэг нь тэдний хувьд оюуны дасгал гэсэн үг.
Энэ ордонд төрсөн ярилцагчаа та өөртөө татахын тулд ямар нэгэн шинэ мэдээлэл хийж тэднийг гайхшруулах хэрэгтэй.
Мөн хурц ухаалаг, хошигнох чадвартайгаа харуул.
Харин хамтын ажиллагаа найз нөхөрлөлдөө хариуцлагаар бүү дарамт учруул.
Ихрүүдтэй хариуцлага тооцоход тэдний тэвчээр барагддаг.
БОЛОВСОН МЭЛХИЙ
Ихэрхэг янзаар ярьж, дарамт үзүүлэн, доош чихэхэд тэд дургүй.
Түүнтэй яаралтай тайван ярилцаарай.
Хэрэв мэлхийн ордныхон үгээр дайрахыг мэдрэх л юм бол зөнгөөрөө өөрийгөө хамгаалж тантай ярилцахгүй болох вий.
Та сэтгэл гаргаж тэвчээртэй байвал өөрийн зорьсонд түргэн хүрнэ.
Энэ уян зөөлөн хүмүүст ямар нэгэн сэтгэл хөдлөм түүх ярьж өөртөө татаж болох юм.
Гэхдээ заавал өөрийгөө өрөвдүүлэх гэж бүү оролдоорой.
Яахав тэд таныг жаахан сонсож ойлгог.
Хүүхдийн тухай, гэр бүлийн энэ тэр асуудал гэхчлэн сэтгэл хөдлөлөө нуухыг оролдолгүй үнэнээсээ л ярь.
Тухайн ярилцагч чинь өөрөө бизнесийн хүн байсан ч таны ажил хэрэгч дүр төрх мэлхийд таалагдахгүй.
ЖҮЖИГЧИН АРСЛАН
Арслантай ярилцах үедээ та өөрийгөө жаахан мартах хэрэгтэй болох нь дээ.
Тэр өөрийн монолог яриандаа тун дуртай учир ядаж анхны уулзалтандаа та хүндэтгэл төрүүлэм сонсогчийн байр сууринаас хандагтун.
Гэвч энэ нь идэвхгүй бай гэсэн үг огт биш гэдгийг санаарай.
Өөрийн гэсэн байр суурьтай харилцан зөвлөгчид арсланд жинхэнэ ёсоор сонирхол төрүүлж чадна.
Бас юм бүхэнд сэтгэлээсээ ханддаггүй Арслангуудад байгалиас заяасан жүжиглэх чадвар байдаг бөгөөд тэд сайхан дуу хоолой, дохио зангааг чадварлаг ашиглаж чаддаг.
Тэд таны байдлыг заавал анзаарах тул инээмсэглэж, нүүрэмгий өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Тэдэнд чөлөөтэй, баяр баясгалантай хүмүүс таалагддаг юм шүү дээ.
АЖИЛ ХЭРЭГЧ ОХИН
Охиныхон ямар ч асуудалд ажил хэрэгч байр сууринаас ханддагаараа ялгаатай.
Энэ ордныхон өөрсдөө тун тодорхой ярьдаг бөгөөд бодол санаагаа цэгцтэй илэрхийлж чаддаггүй хүмүүстэй ярилцах дургүй.
Тэд ажил хэрэгчээр өөрийнхөө тухай яриад, таны тухай сайтар мэдэхийг хүсч мөн тодорхой асуултуудыг тавьж эхэлнэ.
“Үггүй”-р тэд таныг ойлгож чадахгүй учраас тэдний асуултад тов тодорхой хариулагтун.
Таны бодол сэтгэл, ярилгүй дутуу орхисон санааг тань ойлгох нь түүнд амаргүй гэдгийг бас бодолцоорой.
Гэвч та түүний хэлээр ярьж чадвал тэд таны тухай өчүүхэн зүйлийг ч мартахгүй.
ЧАДВАРЛАГ ЖИНЛҮҮР
Жинлүүрийнхэн ямар ч яриаг урлаг болгож чадна.
Зөвхөн тэд л хэсэг бүлгийнхний ярилцлага гэгддэг төрөл жанрыг болон дипломат гэдгийг “сонгодог” утгаар нь бий болгосон хүмүүс.
Энэ ордныхон хурц асуудлыг зөөллөж, хэнийг ч гомдоохгүй байж чадах бөгөөд маргалдахыг тэвчдэггүй.
Та чанга яриад сурчихсан бол темпераментаа багасгах хэрэгтэй, эс тэгвээс жинлүүрийнхэн тантай ахиж уулзах нь юу л бол.
Үг яриандаа анхаарч хурц үг хэллэг бүү хэрэглээрэй.
Юманд туйлын дүгнэлт бүү гарга, тэгвэл чи тэдний сонирхолыг татаж чадахгүйн дээр урмыг нь хугалахаас хэтрэхгүй.
Урлаг, үзэсгэлэн, концерт, ертөнцийн сонин хачин гэх мэт энгийн сэдвээр тэдэнтэй ярилцаарай.
ХЭРСҮҮ ХИЛЭНЦ
Хилэнцийнхэн бүх ордын дотроос хамгийн зөн билэгтэй нь.
Таныг дуугарахаас өмнө таны бодол санааг чинь мэдчихсэн байх бий.
Түүнтэй ярилцаж байхдаа ихэмсэг бардам зан гаргаж, өөрийнхөө амжилтыг сурталчлах хэрэггүй, хэрэв тэгвэл та түүнд зэвүүцэл төрүүлэм дайсны дүрээр үзэгдэх болно.
Далдын нууцлаг зүйлийг мэддэг оньсого шиг хүмүүс тэдний сонирхолыг татдаг.
Таны хүсэл бодол, оюун ухааныг тэд ойлгож, үнэлж чадна.
Тэдэнд өөрийн мэдэрч буй зүйлийг ярихаас эмээх хэрэггүй.
Гэвч хилэнц сэтгэл нь хөдлөмтгий хүмүүсийг жолоодож чаддаг гэдгийг бүү март.
Дэгээнд нь орчихыг хүсээгүй бол үүнийг санахад илүүдэхгүй.
ГҮН УХААНЧ НУМ
Амьдралын баяр баясгалантай нумтай нөхөрлөхөд тааламжтай.
Яахав түүнд таны мэдэж байвал зохих өөрийн гэсэн зан чанар бий л дээ.
Ярилцагчтайгаа тэд тайван, зөөлөн харьцдаг бөгөөд яриандаа сайн сэтгэлт даргын байр сууринаас хандахыг хичээдэг.
Амьдралын талаар бодож дүгнэж, зааж сургах тэдэнд таалагддаг.
Нумынхан улс төрийн талаар яриж, удирдлагыг шүүмжлэх дуртай.
Та яриаг нь дэмжих юм бол яриа чинь цаашид үргэлжлэнэ гэдэг баталгаатай.
Харин ахуйн талаар яриа өдөх хэрэггүйн дээр уян нялуун зүйлийг ярьж түүний сонирхолыг татна гэж бүү бодоорой.
Та гүн ухааны талаар ойлголттой бол тэр сэдвээр ярь.
Тэгвэл таны нэр хүнд өсөх болно.
ШИРҮҮН МАТАР
Матрын анхаарлыг татахын тулд та түүний мэргэжлийн сонирхолыг хуваалц.
Та огт өөр ажилтай бөгөөд түүний мэргэжлийг зохих ёсоор үнэлж чадахгүй байсан ч ажил мэргэжлийг нь жинхэнэ ёсоор сонирхох хэрэгтэй.
Гэхдээ ямар ч эрээгүй байдал үзүүлэх хэрэггүй.
Сайн мэдэхгүй матартай зүгээр л нэг тэгээд болчихно гэж бодож байвал та андуурч байна.
Тэд нар харьцаанд зай барьж чаддаг бөгөөд зөвхөн өөртөө хэрэгтэй гэж үзсэн үед л дотносно.
Мэдээж тэд дөнгөж танилцаад л дотносъё гэж бодохгүй л дээ.
Та тэдэнд өөрийг нь өрөвдөж байгаагаа хэзээ ч бүү үзүүлээрэй, мөн харилцагчаа асарч хамгаалах гэж бүү оролд.
Ивээл хөөрхийллийг тэсэж чаддаггүй нь түүний араншин.
Ажил хэргийн ярианд “сэтгэл зүрхний” болон түүний хувийн асуудлыг битгий хөндөөрэй.
ЖИГТЭЙ СОНИН БУМБА
Бүх хүмүүст Бумбынхан сонирхол төрүүлж чаддаг.
Түүний анхаарлыг татах тун амархан.
Тэд сонирхолтой ярилцагчид бөгөөд хачин жигтэй үзэл бодлоороо хэнийг ч алмайруулж, яриаг тааж тааварлаагүй чигт хэзээ ч хамаагүй эргүүлж орхидог.
Та тэдэнд хуурамчаар эсвэл сургаал айлдагчийн зүгээс хандах хэрэггүй.
Энэ ордныхон хурц ухаалаг, өвөрмөц, чөлөөтэй сэтгэгчдийг маш их үнэлж үздэг.
Тэдний хувьд ярилцагчийнх нь ажил төрөл, хувийн амжилт төдийлөн сонин бус.
Бумбын хувийн амьдралыг нь үл хөндөн сонирхолтой сэдвээр ярилцаарай.
Тэд таны сонирхол, ялангуяа ер бусын тохиолдлын талаарх яриаг чинь дуртайгаа дэмжинэ.
МЭДРЭМТГИЙ ЗАГАС
Таны хэлсэн юм бүхэн загасны сэтгэлийг хөдөлгөх учир тэдний урмыг хугалах зүйлийг бүү яриарай.
Ярилцлагад яаж хандах нь түүний сэтгэл санааны байдлаас их шалгаална.
Тэд таныг өөрийн чинь санаа сэтгэлтэй хамт орхиж таг дуугай суух юм уу эсвэл тасралтгүй чалчиж ч чадна.
Загаснууд бол зөвшилцөгчид байдаг бөгөөд маргалдахаа залхуу нь хүрээд байгаа учраас л тантай санал нийлж орхино.
Хамгийн үнэн үгнээс ч илүү ярилцагчийн үзэл бодол түүнд олон зүйлийг хэлж өгч чадна.