Төрсөн жилээр нь хувь заяаг нь шинжих Монгол зурхай

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-05-23 03:27:14


Хулгана

Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ.

Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн.

Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай.

Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг.

Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй.

Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг.

Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг.

Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог.

Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдгаараа бусдаас ялгардаг.

Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг.

Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгч нар болно.

Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг.

Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна.

Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга.

Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл нь явдаг.

Хэрвээ зам зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна.

Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. 

Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. 

Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. 

Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. 

Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна уян хатан байдаг. 

Хайртай хүмүүстээ агуу сэтгэлтэй ханддаг. 

Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.


 Үхэр

Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай.

Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй.

Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг.

Уур хилэнд автах нь ховор.

Нэг автвал аймшигтай!

Аль болох дарга, захирал болохыг хүсдэг.

Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй.

Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үзнэ.

Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна.

Биеийн хүний ч оюун ухааны ч ажлыг хийнэ.

Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг.

Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг.

Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй.

Эмэгтэй үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хvн байдаг.

Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй.

“Гэр бүлийн усан онгоцыг” тэр л жолооддог.

Түүнд итгэж, найдаж болно.

Их зөрүүд.

Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход

бэлэн.

Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй.

Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг.

Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.


Бар

Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй.

Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй.

Тэр эрсдэлд дуртай. 

Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. 

Захирагдах дургүй. 

Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. 

Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. 

Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. 

Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. 

Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. 

Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. 

Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. 

Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. 

Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. 

Оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. 

Бар хэзээ ч мөнгө төгрөгийг шууд сонирхоод байхгүй ч хөрөнгөтэй байж чадна. 

Хэрвээ таны гэр бvлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаалдаг гэнэ. 

Хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс. 


Туулай

Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай.

Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг.

Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай.

Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна.

Ер нь туулай бол их тайван хүн.

Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг.

Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна.

Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан.

Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг.

Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. 

Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. 

Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. 

Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. 

Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог.

Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно.

Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. 

Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. 

Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. 

Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. 

Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг.

Тэр дайсан байх дургүй.


Луу

Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан.

Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн.

Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.

Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог.

Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг.

Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг.

Луу чухал зөвлөгөө өгч чаддаг.

Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй.

Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно.

Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг.

Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй.

Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог.

Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг.

Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.

Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг.

Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог.


Морь

Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй.

Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг.

Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг.

Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана.

Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй.

Тэр их халуун цустай, түргэн зантай.

Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой.

Тэр их аминч, тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ.

Тэр их нэрэлхүү, дээрэлхүү зантай.

Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг.

Бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг.

Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй.

Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй.

Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг.

Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг.

Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно.

Учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай.

Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна.

Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог.



Хонь

Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй.

Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг.

Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй.

Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй.

Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг.

Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай.

Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс учраас бусдад найдах нь бий.

Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно.

Ихэнхи нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог.

Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна.

Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална.

Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй.

Тэр сонголт сайтай, авъяастай.

Уран болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно.

Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй.

Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй.

Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг.


Бич

Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн.

Бич оюуны чадавхи өндөртэй.

Тэр ном, сонин их уншдаг. 

Гайхамшигтай ой тогтоолттой. 

Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. 

Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. 

Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. 

Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. 

Ямар ч мэргэжилд амжилттай байна. 

Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. 

Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм

бол алдар нэртэй ч болдог.

Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг.

Тиймээс дараагийн хүнээ хайдаг.


Тахиа

Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг.

Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай.

Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог.

Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг.

Харин зөвлөгөөг харамгүй өгнө.

Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий.

Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй.

Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. 

Ажиглан суух зантай, залхуудуу. ЬГэхдээ бас агуу хөдөлмөрч хүн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг. 

Тэр их идэвхитэй, хөдөлгөөнтэй. 

Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. 

Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. 

Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин гүн ухаанч болно. 

Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж, гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. 

Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. 

Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.



Нохой

Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй.

Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог.

Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог.

Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. 

Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. 

Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. 

Танаас хэзээ ч урвахгүй. 

Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. 

Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. 

Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. 

Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. 

Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. 

Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. 

Ямар ч мэргэжилд тэр төгс, үнэнч шударга байна. 

Хүн удирдах гайхамшигтай чадвартай. 

Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай. 


Гахай

Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй.

Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй.

Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг.

Мэдлэгийг чухалчилдаг.

Их уншина гэхдээ замбараагүйгээр.

Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай.

Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг.

Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг.

Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг.

Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй.

Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгvй бүгдийг харьцуулан үздэг.

Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана.

Гахайд найз нөхөд бага ч байгаа найз нөхдөдөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг.



Холбоотой мэдээ