Ямарч боломжгүй аргаар оргож чадсан хүмүүс

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-23 05:42:12


Дэлхий даяар нэрээ тараахгүй ч гэлээ тодорхой нэг хэсэгт шуугиан үүсгэж албаны хүмүүсийг чичрүүлдэг хүмүүс бол яахын аргагүй хүнд гарын гэмт хэрэгтнүүд мафийн толгойлогч нар юм.

Шоронг тэдний хоёр дахь гэр гэж хэлж болно. 

Үүсгэсэн хэрэг бүрийнхээ дараа шоронд хоригддог ч хэний ч санаанд буухгүй итгэмээргүй аргаар оргож чадсан хамгийн цуутай хүмүүсийг танилцуулж байна.

1. Хамгийн ухаалаг орголт



Мексикийн цуутай хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо хочит Хоакин Гузман Лоера (Joaqu iacuten Archivaldo Guzm aacuten Loera) 3 удаа чанга дэглэмтэй хорихоос үнэхээр чадварлаг оргосон байдаг. 

Түүний хоёр дахь удаагийн орголт нь урьдаас төлөвлөгдсөн маш нарийн төлөвлөгөөтэй орголт байсан юм. 

Тэрээр шүршүүрийн шалыг доош нь 9 метр орчим гүн ухаж хажуу тийшээ 1.6 километр суваг гарган түүгээрээ оргосон гэдэг.

Мэргэжилтнүүд үзэхдээ тэрхүү нүхийг жил орчим хугацаанд ухсан бөгөөд ухсан нүхэндээ гэрэлтүүлэг тэр ч байтугай агааржуулах хоолойг хүртэл гаргасан нь түүнийг хэр чадварлаг болохыг харуулсан байна. 

Түүнчлэн тэрээр өнгөрсөн жилийн 7-р сарын 12-ны Мексикийн хамгийн өндөр чанга дэглэмтэй шорон болох Альтиплано-оос оргож чадсан юм. 

Түүнийг 2016 оны 1-р сарын 11-ны өдөр Лос Мочис хэмээх далайн эргийн жижиг хотод байрлаж байхад нь баривчилсан бөгөөд буудалцааны үеэр хүчний байгууллагын 5 хүн амь үрэгдсэнийг та санаж байгаа болов уу.


2. Шоронгийн торны нүхээр оргосон нь


Өмнөд Солонгосын 49 настай иргэн Чой Бок Гап (Choi Bok Gap) 2012 оны 12-р сард баригдаж улмаар шоронд орсон байна. 

Тэрээр 6 дахь өдрийнхөө өглөө хамгаалагчаас ямар нэгэн тос байгаа эсэхийг асууж хамгаалагчдыг унтаж байх хойгуур хувцсаа тайлж бүх биеэ тослоод 15 см өндөр 45 см өргөнтэй хоол өгдөг жижиг нүхээр шургаж гарсан байна. 

Тэрээр 164 см өндөртэй бөгөөд 20 жил йогоор хичээллэсэн байжээ.


3. Алькатрас шоронгоос оргосон нь


Алькатрас шоронгийн 29 жилийн түүхэнд хоригдлууд хэд хэдэн удаа оргохыг завдаж байжээ. 

1962 оны 6 сарын 11

Фрэнк Моррис (Frank Morris) ах дүү Кларенс Энглин (Clarence Anglin) болон Жон Энглин (John Anglin) нар өмнө нь хэрэгжүүлж байгаагүй нилээд төвөгтэй төлөвлөгөөг биелүүлж оргосон байна. 

Моррис болон Энглин нар өрөөндөө хиймэл хүн хийж хөнжилдөө шургуулаад шөнө дунд агааржуулагч хоолойгоор дамжин дээшээ тагтан дээр гарчээ.

Дараа нь тэд дээврээр дамжин усан онгоцоор эргээс явсан байна.

Маргааш өглөө нь цагдаа нар дээрх гурвыг хайсан боловч тэд ор сураггүй алга болсон байжээ.


4. Хамгийн дуулиант орголт


Английн түүхэнд хамгийн их дуулиан тарьсан орголт нь 1983 оны 9 сарын 25-нд Өмнөд Ирландын Антрим хотод болсон ажээ. 

Тус орголт нь маш олон хүний амийг хөнөөгөөд зогсохгүй террорист ажиллагаа явуулсан хэмээн буруутгагдаж байсан Ирландын цэргийн хүчний 38 цэрэг энэхүү шоронд хоригдож байжээ. 

Тэд шөнийн 02:30 минутанд цагдаагийн ахмадыг барьцаалж 21 хүний амийг хөнөөн харгалзагчдын хувцас мөнгө болон машины түлхүүрийг нь дээрэмдэн оргон зайлжээ. 

Тус шорон нь хамгийн чанга хатуу дэглэмээрээ алдартай. 

Тэдгээр оргодлуудын 19 нь баригдсан бөгөөд үлдсэн хүмүүс олдоогүй байна.


5. Хайрцганд өөрийгөө багласан


1987 онд Ричард Ли МакНейр (Richard Lee McNair) хэмээх хоригдол дээрэм хүн амины хэргээр 30 жилийн хорих ялыг авчээ. 

Тэрээр хэд хэдэн удаа оргохоор зэхсэн боловч бүтэлгүйтэж улмаар 1992 онд Хойд Дакотагийн шоронгоос агааржуулалтын хоолойг дамжин оргосон байна. 

Дахиад л тэр бүтэлгүйтжээ. 

Энэ олон бүтэлгүйтэл түүнийг зогсоогоогүй бөгөөд 2006 онд илгээмжний хайрцганд орж өөрийгөө баглаад Канад руу шуудангаар ниссэн байна. 

Улмаар тэндээ 1 жил нуугдсаны эцэст баригдаж одоо Флорида мужийн шоронд хоригдож байгаа.


6. Паппиллон


Цээжин дээрээ эрвээхэй шивээстэй Францын зартай хоригдол Хенри Чарриере (Henri Charriere)1931 онд хүн амины хэргээр буруутгагдаж 30 жилийн турш хоригдох, 10 жил албадан хөдөлмөр хийлгэх ялыг авчээ. 

Тэрээр 1933 онд оргохоор зэхсэн боловч тэр нь талаар өнгөрч баригджээ. 

Улмаар түүнийг далайгаар хүрээлэгдсэн халуун арлын шорон руу шилжүүлж хэд хэдэн удаа оргохоор төлөвлөсөн ч баригдсаар эцэст нь 11 жилийн дараа амжилттай оргосон гэдэг. 

Ийнхүү оргохдоо тэрээр кокоcны шүүс дүүргэсэн уутыг биедээ ороож хадан хавцлаас далай руу үсэрчээ. Улмаар 3 хоногийн турш далайд тэнүүчлэн эх газарт амжилттай хүрсэн гэдэг.


7. Маш нарийн төлөвлөгөөтэй орголт


2000 онд цаазаар авахуулах ялтай 7 хоригдол Техасын чанга дэглэмтэй хорихоос маш нарийн схемийг ашиглан оргосон байна.

Орголтыг өдрийн хамгийн чимээгүй үе болох өдрийн хоол болон тооллогын үеэр хийхээр төлөвлөсөн байна.

Энэхүү төлөвлөгөөний гол агуулга нь тэд тус бүр шоронгийн ажилтны толгойг цохиж ухаан алдуулаад, тэднийг хүлж хувцсыг нь тайлан өөрсдөө өмссөн ажээ.

Эдгээр хоригдлууд өөрсдийн хохирогчдын хувцас төлбөрийн карт болон бичиг баримтыг нь ч мөн авсан байна.

Мөн тэд өөрсдийгөө шоронгийн ажилчид хэмээн итгүүлэхийн тулд удирдлагууд руу хандан хэд хэдэн дуудлага хийжээ.

Үүний дараа шоронгийн ажилтны хувцастай хоригдлууд шоронгийн хойд хаалгаар оргон зугтсан гэнэ.


8. Зоригтой орголт


Америкийн түүхэнд бичигдсэн хамгийн зартай орголтуудын нэг бол чанга дэглэмтэй хорихоос оргосон 6 хоригдлын түүх юм. 

Тэд 1984 оны 5-р сарын 31 нд цагдааг ухаан алдуулж улмаар тэдний хувцасыг өмсөн төв хаалгаар цэргүүдийн хамт юу ч болоогүй мэт оргосон зайлжээ. 

Албаныхан тэдгээр оргодлыг зугтааснаас цаг хагасын дараа л юу болсныг мэдсэн байна.


9. Олон удаагийн амжилттай орголт


Марселийн гэмт хэрэгтэн Паскаль Пайет (Pascal Payet) хэмээх энэ залуу дээрэм хүн амины хэргээр шоронд хоригджээ. 

Тэрээр 1999 онд хоригдож улмаар 2001 онд харуулын цагдааг зодож оргосон гэнэ. 

2 жилийн турш эрх чөлөөтэй явсан тэрээр 2003 онд дахин баригдсан байна. 

Түүнийг онцгой анхаарал шаардагдсан гэмт хэрэгтэн хэмээн үзэж дахин оргохоос сэргийлэн жилийн турш нэг шоронгоос нөгөө шорон руу 3 3 сарын зайтай шилжүүлж байжээ. 

Гэвч 2007 оны 7 сарын 14-нд Бастилийн баярын үеэр хамтрагчдынхаа хамтаар мөн л оргосон байхад нь гурван сарын дараа Матаро хэмээх тосгоноос барьсан байна. 

Одоо түүний байгаа газрыг нууцалж байгаа.


10. Хонгилоор зугтсан нь


1943 онд Рожер Бушел (Roger Bushell) хэмээх хоригдлын санаачлагаар 76 америк болон английн хоригдлууд хамтран гурван газар хонгил ухсан байна. 

Тус орголтыг хамгийн зохион байгуулалттай аймшигтай орголтын нэг хэмээн тооцдог. 

Хачирхалтай нь эдгээр хонгил бүр Том Дик болон Харри хэмээх нэртэй байжээ. 

Тэд энэхүү хонгилыг ухахын тулд бүхэл бүтэн 11 сарын турш ажилласан байна. 

Оргодлуудад Польш, Югослав болон Болгарын ажилчдын хуурамч бичиг баримт олдсон бөгөөд тэд албаны хувцас өмсөж ийнхүү оргожээ. 

1944 оны 3 сарын 24-25-нд шилжих шөнө хоригдлууд Харри хонгилоор оргох үйл ажиллагааг эхлүүлж 76 оргодлоос зөвхөн гурван оргодол л оргож чадсан байна. 

Үлдсэн хоригдлууд бүгд баригдсан бөгөөд тэдний 50-ийг Гитлерийн тушааснаар буудаж хороожээ.



Холбоотой мэдээ