УУЛЫН АМ ЭЗЭМШДЭГ, 1000 ГА ХАШААЛСАН БАЯЧУУЛ УЛСАД ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ…
НийгэмЯргайтын амыг АПУ-гийн П.Батсайхан ах дүү нарын хамт хашсан,
Жигжидийн амны өгсдөгийг Мобиком аваад хашсан,
Шадивлангийн амыг Сособарам хашсан
Сэлхийн ам өгсдөгийг экс еөк Элбэгдорж, ах Арсландорж АТГ-ын дарга асан Энхжаргал генерал Дулаанжаргал нартай нийлж хашсан,
Санзайн Амыг Бодь группынхэн хашсан,
Найрамдал Шижрийн амны арыг Мөнх-Эрдэнэ арслан хашсан,
Баянбулагийн Амыг Бат-эрдэнэ аварга Тэрбишдагва нар хашсан,
Гүнтийн давааны наад талын хүрэн чулуун том хашаа рецедив гэмт хэрэгтэн Шар Энхээ хашсан,
Сонгинохайрхан дүүргийн баруун талыг Т.Бадамжунай, Б.Наранхүү хоёр зарж ам.долларын тэрбумтан болсон.
Богд уулын Нүхтийн амны амралтыг худалдаж аваад Ажнай Бат-эрдэнэ хаасан,
Богд уулын Багатэнгэрийн Амыг Анандбазар гишүүн хашсан,
Богд уулын Залаатын Амыг Их засгийн Ням-Осор хашсан,
Гачууртын Их Амыг Баянмөнх аварга хашсан.
Улс эд нараас газрыг нь хурааж авдаггүй юмаа гэхэд ядаж газрын төлбөрийг нь тушаалгах хэрэгтэй, эгэл ардын 0.07га -г төлбөрөө төлсөнгүй гээд хураачихдаг атлаа хэдэн мянган га-гаар хашсан эднээс нэг ч төгрөг авдаггүй нь хачирхалтай, уг нь номоороо бол эднээс авах татвар жилдээ л хэдэн тэрбум болох учиртай.
Монголын боксийн холбооны газрыг ССКлуб -руу шилжүүлж хэдэн га-гаар Cайхансамбуу хашсан.
УБ хотын хамгийн том газар Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс эхлээд бусад үлдсэн газрыг M.Энхболд аль хэдийн үлдээлгүй зарчихсан байсан.
Тэгэхээр Нэг тоо бодуулья!!!
Дархан цаазат Богд уулын Нүхтийн аманд 0.07 газар эзэмшиж буй иргэн жилд 3.6 сая төгрөг төлөх учиртай гэвэл Багатэнгэрийн амны 1000 орчим га жилд хэдэн тэрбумыг төлөх вэ?
Тоо бодож чаддаг хүн бүрт цааш түгээ.
Үнэний төлөө дуугарахгүй бол, тэмцэхгүй бол, нэгдэн нягтрахгүй бол бид дууслаа шүү дээ