ХӨШИГНИЙ АРД: Ж.Энхбаярт ЕТГ-ыг удирдуулж, Сү фракци Засгийн эрхийг авах “ах нарын план”

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-24 09:26:41


Дотооддоо “Сонгуулийн ард л гараадахъя” гэсэн уур амьсгалтайгаар МАН-ынхан сурталчилгаагаа эхлүүллээ. С.Эрдэнэ, Д.Энхбат нарын бэлгэдлийн дүрүүдийг сонгохын тулд МАН хамаг эрчмээ энэ саруудад гаргачихсан. Бэлтгэл нь нэгэнт цөмрөх түвшинд ханачихсан учраас сүйдтэй их өрсөлдөөн ч гарахгүй гэх таамагтай мордоцгоов. 

ЕТГ: ЕРӨНХИЙЛӨГЧ БАГАА ЯВАХАД БЭЛТГҮҮЛЖ, МАН ЗӨРЖ ОЧИХООР ЗЭХЭЖ ЭХЭЛЖЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан “За, өрөөнүүдээ суллаж, ажлаа хүлээлцэхдээ бэлдээрэй. Яг дэргэдээс хүн урваж болдгийг харлаа” гэж багийнхандаа хэлэнгээ Б.Баатар луугаа нэг том харсан гэх. Тэгвэл нөгөө талд МАН-ынхан ЕТГ-ын бүтцийг үндсэндээ зурж дуусаад, Б.Баатарын найруулгаар шинэхэн Ерөнхий сайдаа орон нутагт томилолтоор илгээж амжив.

МАН-Д Сонгууль Зохион Байгуулахад Зүрх, Тархиа Гүйлгэж Чаддаг, АН-Д Ер Заяахгүй Гэмээр Хэдэн Капиталууд Сүүлд Бий Болсон. Тэдгээрт, Д.Амарбаясгалан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр Нар Багтана. Хамгийн Муу Нэрийг Тэд Олон Нийт Дунд Хүлээдэг Ч Яаж Ийгээд Ялалтын Салхийг Нам Руугаа Эргүүлдэг С.Баяр Тэргүүтнийг Орлох “Зэвүүн” Дүрүүд Болтлоо Хүчээ Авчээ.

Тиймээс ч ялалт авчрах агуулга барьж, Ж.Энхбаярыг ЕТГ-ын даргаар томилох урьдчилсан тохироо яригдаад амжиж. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэтэй дотно биш, зарим асуудлаар илтэд зөрчилдсөөр ирсэн ч У.Хүрэлсүхийн чихнийх нь араас шивнэтлээ ойртсон цөөн хүмүүсийн нэг. Ерөнхий сайдын ажлын албыг нь ахалж байгаад эдүгээ сонгууль зангидах ажилд төвлөрч байгаа юм.

Мөнхүү Энд Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчийн Сонгуулийн Дараа ЗХЖШ-Ыг Ахлах Хувилбар Яригдсаныг Давхар Дурдая.

ЗАСГИЙН ГАЗАР: СҮ ФРАКЦИ ЗАСГИЙН ЭРХИЙГ АВЧ, 1980-ААД ОНЫХНЫГ ЯВУУЛАХ ХУВИЛБАР

“Эргэж ирнэ ээ” гэж хэлээд ажлаа өгөөд явчихсан сайд хэд хэд бий. Жишээ нь, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар гэхчлэн. Гэвч МАН доторх Ц.Нямдоржоос доод үеийн ах нарын шинээр зурж буй планаар, Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд, Д.Сарангэрэл ЗГХЭГ-ыг ахлахаар яригдаж байгаа аж. Түүнчлэн шинээр цахим хөгжил чиглэлд яам байгуулж, Д.Амарбаясгалан удирдах, Шадар сайдыг МАХН-ын Б.Тулгад өгөх талаар хөшигний ард яриа өрнөжээ.

С.Батболд Ил Тодоор МАН Доторх Улс Төрөө Эхлүүлж, Гадаад Харилцааны Сайдаар Ё.Отгонбаярыг Татахаар Яригдсан Ч Ил Байна. Харин Ж.Эрдэнэбатын Хувьд “Би Улс Төрд Оролцохгүй. Та Нар Урагшаа Яв” Гэх Агуулгаар Нийлдэг Хэддээ Саналаа Хэлсэн Байна. Сүүлийн Үест Хотын Дарга Д.Сумъяабазар Б.Чойжилсүрэн, М.Энхболд Нарыг “Налах” Болсон. Тэднээс Сайдын Суудал Авах Нь Үндсэндээ Тодорхой Гэгдэх.

Мөнхүү хотын фракцийн супер төлөөллүүд болох Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар шинэ Засгийн газар бүрдэх хөшигний ард мөрөөдлийн багийг анхааралтай ажиж буй. Мөн л Сү фракцийн онцгой төлөөллүүд болно. Дээрх агуулгаас харахад, МАН-ын идэр үеийнхэн нэгдэх замаар 80-аад оныхныг танхимаас өшиглөж гаргах план зурсан дүр зураглал байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Баахан сүржигнэж, хамаг тусламжийн мөнгөө цацсан хойноо ид хэрэг бишдээд эхлэх үеэр У.Хүрэлсүхийн танхим дахь томчууд нь ажлаа өгчихсөн. Үнэндээ У.Хүрэлсүх, Д.Сарангэрэл нарын юу ч хийгээгүйн горыг өнөөдрийн Засгийн газар үүрч буй. Шинэ танхимд хийчихье гээд хар муйхраар ч болтугай дайрчихдаг Х.Нямбаатар, Сү фракцийн эсрэг гомдоллохгүй ч чимээгүй үзэж буй Б.Жавхлан нар багтчихсан нь ах нарт нь мэдээж таалагдаагүй.

Тэр утгаараа “Сонгуулийн ард л гараадахъя” л гэсэн бодолтой хүрлэгэр улсын дүрд МАН-ын идэр үеийнхэн шилжжээ. Ядахад шинэ Засгийн газрын сайд нарын хэн нь ч цойлж, дүр болсонгүй. Ихэнхийнх нь үгийг ТӨХК-иудын захирлууд ч сонсохгүй гараад явчихдаг үл хүндлэлтэй. Л.Оюун-Эрдэнэ генсектэйгээ түнжин муутай байгаа ийм үед Засгийн газар унах эрсдэл үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар л зааглагдаж байна.

Эх сурвалж: Eguur.mn

Холбоотой мэдээ