Бидний өвөө эмээгийн үеэс л хэрэглэж ирсэн эдгээр аргуудыг хүмүүс одоо ч өдөр тутмын амьдралдаа ашигласаар байна – Таны асуудлыг 100% шийднэ!
Сонин ХачинЭрт дээр цагаас эхлэн эмээ өвөө нарын маань хэрэглэж байсан янз бүрийн аргууд өнөө хэр нь хэрэглэгдсээр байна.
Хэзээ ч хуучирдаггүй, хэрэглээнээс гардаггүй зарим нэг аргуудыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
Та эдгээрийг өдөр тутмын амьдралдаа оруулж ирснээр, цаг заваа илүү хэмнэхийн зэрэгцээ зарим зүйлсийг илүү зөв аргаар хийж сурах болно.
Мэдээж толгой өвтгөсөн асуудлуудыг ч мөн шийдэж өгнө.
Аспиринтай усанд сарнай хийвэл хоёр дахин удаан амьдарна
Аспирин нь усыг муудахаас сэргийлж, удвал цэцэг, лиш цэцэг, сарнай зэргийн амьдрах хугацааг уртасгадаг байна.
Та цэцэг хийх гэж байгаа усандаа багахан аспирин хийхэд л хангалттай юм.
Хүүхдийг үзгээ зөв барьж сургахын тулд резин ашигла
Дөнгөж бичиж сурч байгаа хүүхдүүд үзгээ буруу барих хандлагатай байдаг.
Үүнийг нь засахад танд резин хэрэг болох юм.
Резинийг гарт нь углаад, нэг хэсэгт балыг нь тогтооно.
Тосны толбыг арилгахад давс тус болно
Давс нь тосыг өөртөө шингээж авах бөгөөд ингэснээр хувцсан дээрх толбо хормын төдийд алга болох юм.
Та хувцасны толбо болсон хэсэгт чимх давс үйрүүлээд хэсэг байлгаад үзээрэй.
Түлэгдсэн тогоог давстай усаар цэвэрлэх арга
Түлэгдсэн тогоог үрж суудаг цаг ард хоцорчээ.
Танд ердөө багахан давс байхад л толгой өвтгөсөн асуудлаас салж чадах юм.
Тогоондоо ус хийгээд дээр нь 1-2 халбага давс хийж, 15-20 минут буцалгаарай.
Дараа нь усаараа тогоогоо угаагаад үз. Өнөөх хэцүү түлэгдсэн хэсэг тань тэр дороо арилна.
Гарт тогтсон хүрэн манжингийн өнгийг нимбэгээр арилгаж болно
Хүрэн манжин хэрчсэний дараа гарт улаан хүрэн өнгө тогтчихдог.
Харин үүнийг савангаар угаагаад гүйцэт арилгаж чаддаггүй шүү дээ.
Тэгвэл та гараа одооноос багахан нимбэгээр үрчихэж байгаарай.
Маш хялбархан өнөөх өнгийг арилгана.
Давстай усанд өндөг чанавал хагарахгүй
Чанаж байхад явцад өндөг хагарчих гээд байдаг.
Тэгвэл энэ асуудлаас сэргийлэхийн тулд одооноос өндгөө давстай усанд чанаж байгаарай.
Талх зүсэхдээ үйрүүлэхгүйн тулд хутгаа буцалсан усанд дүр
Талхыг үйрүүлэхгүй, төгс зүснэ гэдэг үнэхээр сэтгэлд таатай мэдрэмж төрүүлдэг.
Тэгвэл тэр мэдрэмжийг авахад тийм ч хэцүү биш бололтой.
Та ердөө л хутгаа буцалсан усанд дүрчихээд, талхаа хэрчихэд хангалттай юм байна.
Төмс нь үрэвсэл, шавьжинд хазуулсан шархыг эдгээхэд тусална
Жижиг хэмжээтэй төмс аваад, угаагаад хэрч.
Хэрчсэн төмсөө үрэвсэл, шархтай хэсэг дээрээ тавьж, цэвэрхэн боолтоор бооно.
Төмс нь загатнах шинж тэмдгийг бууруулж, үрэвслийг намдаах бөгөөд эдгэрэх явцыг түргэсгэнэ.