Д.Энхбат: Бид туулсан замаа эргэн харж, шинэ үедээ итгэн 21-р зууны шинэ Монголыг байгуулахын төлөө ажиллана

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-24 13:59:18


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат мэдээлэл хийж байна.

Зөв хүн электорат эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат "Зөв хүн электорат эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна.

Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг бэхжүүлж, нийгэм эдийн засгийг төгөлдөржүүлэх, ялангуяа Монгол иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, шударга ёс тогтоож, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана.

Монгол Улс маань их сонголтын өмнө ирж байна.

Бид дараагийн 30 жилд хэрхэн амьдрах, залуус хүүхдүүдэд ямар өв үлдээхийг шийднэ.

Бид туулсан замаа эргэн харж, шинэ үедээ итгэн 21-р зууны шинэ Монголыг байгуулахын төлөө ажиллана.

Монгол хүн чадна гэдэг бидний уриа.

Бүх зүйлийг төр гартаа авч байгаа, бүлэглэлүүд бүх зүйлийг эзэмшиж байгаа энэ байдлыг өөрчлөх ёстой.

Гурван сая хүн бүгд хөдөлж байж хавтгайрсан халамжийг таслан зогсоож байж бид хөгжинө.

Мэдлэг, чадвар, технологид итгэж 21-р зууны шинэ Монголыг байгуулна гэж итгэн ажиллана.

Нээлттэйгээр аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно.

Монголын малчид чадна,

Монголын инженерүүд чадна,

Монголын залуучууд чадна,

Монголчууд бүгд чадна гэсэн уриатай байгаа.

Бидний зорилт бол нэг намын төлөө биш нийт олныхоо төлөө байгаа.

Бид хичээх болно.

Зүтгэх болно" гэлээ.


УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн менежерээр ажиллаж буй. 

Тэрбээр "Монголчуудын, залуусын хүсэлтийг хүлээн авсан Д.Энхбатад талархаж байна. 

Энэ бол бидний амжилт. 

Бид чадсан. 

Цаашид ч чадах болно. 

АН-аас гаргасан уриалгыг Зөв хүн электорат эвсэл дэмжиж байна. Цар тахлаас болж бид стресстэй бухимдалтай нэг жилийг өнгөрөөж байна. 

Бид төрийн тэргүүнээ сонгож байгаа тул бид харилцан сөрөг хар мэдээллийг цацахгүй байя. 

Харин нийгэмд гэрэл асаах, стресс бухимдлыг тайлах чиглэлд ажиллана. 

Багадаа таван удаа мэтгэлцээн хийе. 

Үүнийг уриалж байна. 

Мэтгэлцээнийг нэг талаас хийх буруу байна.

Гурван талаас нэг нэг сэтгүүлчийг сонгон баг болгож, асуултаа бэлдэж, таван удаа мэтгэлцээн явуулъя.

Бид Дефакто Д.Жаргалсайханыг өөрсдийн сэтгүүлчээр сонгож байна.

2017 оны мэтгэлцээн шиг уян зөөлөн асуулттай байж болохгүй.


Холбоотой мэдээ