Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
Улс ТөрМонгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав.
Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар үнэмлэхээ авлаа.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр болон цаашдын үйл ажиллагааны талаар товч мэдэгдэл хийсэн юм.
У.Хүрэлсүх “Баялагтай эзэн Монгол”
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.
Түүний сурталчилгааны нээлтэд гэр бүлийнхнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, парламентын гишүүдийн төлөөлөл, намын гишүүд дэмжигчид оролцсон юм.
С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол”,
Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хороо дээр намын дэмжигчидтэй хүрэлцэн ирэв.
Д.Энхбат “Монгол чадна” УРИАТАЙ
“Зөв ХҮН электорат” эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн ерөнхий хорооны гадаа намын гишүүд, дэмжигчидийн хамт ирэв.
Сонгогч таны сонголт мэргэн байж,эрхэт төр,иргэн түмнээ дээдэлсэн шударга зөв сонгууль болох болтугай.
Өндөр төрийн минь сүлд дээшээ,өргөн түмний минь заяа өөдрөг билээ
Хийморь Чука