Мьянмарын мисс ард түмэнд нь тулгараад буй цэргийн эргэлтийн харгислалын талаар ярьж эхэллээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-26 04:07:18


Мьянмарын мисс ард түмэнд нь тулгараад буй цэргийн эргэлтийн харгислалын талаар ярьж эхэллээ

А24 агентлагтай хийсэн тусгай ярилцлагын үеэр Мьянмар улсын мисс Хан Лай хоёр дугаар сараас хойш үргэлжилж буй цэргийн засаглалын арми ардчиллыг дэмжигч тайван жагсагчдыг олон зуугаар хөнөөж, тэр ч бүү хэл цэргийн засаглалыг буруушааж буй энгийн 3000 гаруй иргэдийг цагдан хориод байгаа тухай ярилцлаа. 

Мөн Лай эх орондоо буцаж ирсэн үед шоронд хоригдох тухай олон нийтийн сүлжээнд заналхийлж байгаа ч цэргийн засаглалыг эсэргүүцэн  ард түмэнтэйгээ хамт зогсож байгаад харамсахгүй байгаагаа хэлээд ард түмнээ ардчиллыг сэргээхийн тулд тайван жагсаал хийхийг уриаллаа. 

Тэрбээр гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд олон улсын байгууллагуудыг Мьянмар руу яаралтай тусламж үзүүлэхийг уриалав.

 22 настай Хан Лай Тайландад улсад Miss Grand International тэмцээнд оролцохоор 2-р сарын 10-нд ирсэн бөгөөд түүний өмнө Янгон дахь ардчиллын төлөөх жагсаалд оролцсон.

Миссийн сэтгэгдэл:

Маш олон хүмүүс үхэж байна. 

Бид айснаасаа болон аль хэдийн ардчиллаа алдсан, энэ шударга биш байгааг ойлгож байна. 

Тиймээс би ардчиллаа эргүүлэн авахаар шийдсэн. 

Аравхан хоногийн хугацаанд би хүмүүс хэрхэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгааг би харсан. 

Хүмүүс юу хүсч байгаагаа чангаар орилон илэрхийлж байсан. 

Бидэнд зэвсэг байхгүй, бид зөвхөн оюун ухаан л байна. 

Тиймээс тайван жагсаалаа үргэлжлүүлсээр байх болно. 

Тийм ч учраас би олон улсын тавцанд дуу хоолойгоо хүргэхээр шийдсэн юм. 

Энэ нь миний хувьд эрсдэлтэй байж болохыгойлгож байгаа

Мэдээжийн хэрэг, яг одоо би эх орондоо очиж чадахгүй. 

Гэхдээ би үүндээ хэзээ ч харамсахгүй

Манай гэр бүлийнхэн ялангуяа ээж маань л их санаа зовж байгаа. 

Миний олон нийтийн хуудсанд цэргийн засаглалаас “Чамайг Мьянмарт эргэн ирэх үед чинь шорон хүлээж байх болно” гэсэн утгатай мессэжүүд ирүүлж байгаа.

Намайг тайзан дээр гарах тэр өдөр 100 гаруй хүн амь үрэгдсэн.

Дөнгөж тайз руу гарахын өмнө тэр мэдээг дуулсан болохоор би их цочирдсон байсан.

Би тухайн үед манай оронд болж буй үйл явдлыг олон улсын тайзан дээрээс хэлэх өөр боломж байхгүйг ойлгоод ярьж эхэлсэн.

Уйлахгүй байхыг их хичээсэн, уйлж эхэлвэл тодорхой сайн ярьж чадахгүй байх байсан.

Мьянмарт хүмүүс айдастай амьдарч байна, тэд айснаасаа юу ч хийж чадахгүй байгаа.

Тэд ирээдүйгээ алдсан.

Гэтэл бусад оронд бүх зүйл энгийн байгааг би харж байна. 

Хэрвээ надад генерал Мин Анг Хлан-тай уулзах боломж олдвол би ганцхан л асуулт асуумаар байна. “Та яагаад эрх мэдэлд хүрэхийн тулд хүн алав?”


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг / А24 News Agency

Холбоотой мэдээ