Далай багшийн өнөөдрийн сургаал

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-26 04:28:49


Материаллаг зүйлийг хөөцөлдөх тусам мунхаг, шунал, уур, атаа, хорсол тэргүүтэн дэвэрдэг гэж Бурхан багш айлджээ.

Хайр гэж энэрэх нигүүлсэх сэтгэлийг хэлнэ гэж Бурхан багш айлдсан. 
Танд шунал төрөөд байвал бусдад өглөг өг. 
Өглөгийн үрээр хүссэн зүйлс чинь аяндаа бүтнэ. 
Энэрэх нигүүлсэх сэтгэлийг бодож, бусдын тусыг эрхэмлэх нь гэгээрэл сэхээрэлд хүргэж, амар тайван амьдралын үүд нээгдэнэ. 
Тэр чинээгээр дараа дараагийн төрөл тутамдаа оюун санаа нь дээшилсээр Бурхныг хутгийг олж болно гэж номлодог. 
Амьтай бүхэн бурхан болох боломжтой. 
Тэр бүхэн өөрөөс чинь л хамаарна гэж үздэг. Өнөөгий нийгмийн бухимдал, үл ханах шуналт сэтгэлээс гарч байгаа гэж үзвэл үүнд шашин л туслах байх, шашин дотроо зөв үзэл, зөв сургааль номлол туслах юм. 
Өнөөдөр ямар байгаагаа хүнээс асуух хэрэггүй. 
Өчигдрөөсөө буюу өнгөрснөөсөө мэд гэдэг. 
Төмс тарьчихаад алим түүх боломжгүй, нэмэргүйтэй агаар нэг байх.
Ажаад байхад бид өөрийгөө сонсох, дотогшоо анхаарах, үйлдсэн үйлээ хянах л дутуу байх шиг. 
Бидэнд эрх чөлөө, идэж уух, өмсөж зүүх бүхэн байгаа. 
Байхгүйг нь бүтээх боломжтой. 
Үүндээ үл ханаж бусдын бол сайн сайхныг ч шүүмжлэх, гутаан доромжлох, өөрийн бол үзэшгүй мууг зөвтгөх. 
Хилэнцэт муу үйл эхлээд сэтгэлд бодогдож төрж байгаад үг болж гардаг юм байна. 
Үг дахин дахин давтагдсаар үйлдэл болдог юм байна. 
Бид ер нь зөв сайн үйл өчүүхэн ч хийхгүй, бодохгүй байсаар яаж аз жаргалтай, амар тайван амьдрах вэ дээ. 
Бурхан багш зүгээр суугаад бай, бусдыг шүүмжилж, гутаагаад бай гэж айлдаагүй. 
Та хөдөлмөрлө, хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд амар амгалан ирнэ гэж айлдсан.
Амар амгалан хаанаас гардаг вэ? гэхээр гадаад хүчин зүйлээс бус дотоод сэтгэлээс гарна гэж айлдсан.
Өөрийн сэтгэлийг номхотгож чадсан тэр хүн хаана ч байсан амар амгалантай байна.
Уулын мухарт юу ч үгүй хэвтэж байсан ч жаргалтай.
Далай багшийн өнөөдрийн сургаал
Холбоотой мэдээ