Казиногийн ажилтнууд орон тооны цомхотголд өртөж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-26 05:06:24


Камбожын нийслэлд байх Naga World казино 2020 онд 102,3 сая долларын ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдээ 81 сая долларын ногдол ашиг олгосон боловч энэ жил 1329 ажилтнаа цомхотгоно гэдгээ мэдэгдлээ. Уг байгууллагын ажилчдын эрх ашгийг хамгаалалхаар Үйлдвэрчдийн эвлэлийн үүсгэсэн бөгөөд түүний тэргүүн Чим Ситхар, Камбожын хамгийн том казино 1000 гаруй ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, тэднийг зөвхөн ашгаа урьтал болгож ажилчдынхаа амьдрах нөхцлийг хэлэлцэхгүй байгааг онцоллоо. Хэд хэдэн ажилчид өмнөх сард зөвхөн 40%-н цалин авсан тул дараа сар яаж амьдрах тухай бодохоос айж байна гэдгээ хэлжээ.

Ажилчдын сэтгэгдэл:

Чим Ситхар: Үйлдвэрчдийн эвлэлийн тэргүүн

Би Naga World дэх ажилчдыг төлөөлсөн эвлэлийн тэргүүн байна. Энд ажиллагсдад тулгараад байгаа бэрхшээл бол 2020 оны 4-р сараас хойш цар тахлын улмаас казиногоо гурван сарын хугацаагаар түр хугацаагаар хаах тухай мэдэгдэл хийх үеэр ажилтны цалин хөлс буурсан явдал юм. Гурван сарын хугацаанд ажилтнууд цалингийнхаа 50-40 хувийг л авч байв. Хожим нь Naga World дахин нээгдэхэд Naga World зарим ажилчдын ажлын цагийн 60% -иас 100% хүртэл хассан тул зарим ажилчид маш бага цалингаар амьдарч зарим нь ажилгүй болсон. 

Бид 4 сарын 8-нд казино зардлаа хэмнэн 1329 ажилтнаа цомхотгож байгаа тухай мэдээ авсан. Энэ бол компани өөрсдийн бизнесээ авч үлдэхийн тулд зөвхөн өөрийн ашгийн урьтал болгож халагдаж байгаа 1329 ажилтан цар тахлын үед идэх хоолгүй ямар нөхцөлд байх тухай бодохыг хүсэхгүй байгаагийн илрэл гэж харж байна. 

Сок Линда: Казиногийн ажилтан

Би энд ажиллаад 3 гаруй жил болж байна. Цар тахлаас үүдэн 4 сард казино хаагдсан. Тэр үеэр би 50% цалингаа авч байсан. Гэтэл казино нээгдсэн ч би өнгөрсөн сард 40% цалин л авсан, дараа сард ямар байхыг мэдэхгүй байна. Би түрээсийн байранд амьдардаг, цалингийн бууралтаас үүдэн түрээс цахилгаан усны төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байна. Naga World үргэлж бид нэг гэр бүл гэж ярьдаг мөртлөө засгийн газарт мөнгө хандивлаад байж ажилчтаа харж хандахгүй байгаад урам хугарч байна. Бид ажилласан хугацааны цалингаа бүтнээр авахыг хүссэн ч тэд одоо болтол өгөөгүй байгаа. Тэдний хувьд бага мөнгө байж болох ч бидний хувьд их чухал зүйл юм. 

Би Naga World-с хэрвээ ажилчдаа халах шийдвэр хэвээр үлдвэл тэдний гэрээний дагуу тохирох цалин хөлсийг гүйцэд өгөхийг л хүсч байна


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг / А24 News Agency


Холбоотой мэдээ