Хөрсний бохирдлын сөрөг нөлөө
НийгэмУлаанбаатар хотын хөрсний бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байна.
1990 онд Улаанбаатар хотын хөрсний бохирдол бага түвшинд байсан бол өнөөдрийн байдлаар маш
их гэсэн түвшинд буюу дөрөвдүгээр зэрэгтэй гарсан байна.
Ялангуяа Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд агуулсан байжээ.
Агаарын бохирдлоос илүү хотын хөрсний бохирдол тулгамдсан асуудал болсон гэдгийг
мэргэжлийн байгууллагынхан сануулж байна.
Учир нь хөрсний бохирдол хүний сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг.
Сүүлийн үеийн нялхас ч тархины даралттай төрж байгаа нь хөрсний бохирдолтой холбоотойг тогтоожээ.
Мэргэжилтнүүдийн сэтгэгдэл:
- Ш.Батдэлгэр, Химийн ухааны доктор, Судлаач
Улаанбаатар хотын хөрсний бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байгаа.
Ялангуяа 1990 онд Улаанбаатар хот хөрсний бага бохирдолтой гэсэн түвшинд байсан бол 2000 онд
хөрсний маш их бохирдолтой гэсэн түвшинд хүрсэн.
Хөрсний бохирдлын гол төрлүүд болон нянгийн болон хүнд металлын бохирдол нь хүн амын дунд тохиолдох гэдэсний
халдварт өвчин болон хүүхдийн сэтгэн бодох чадвартай тодорхой хэмжээгээр холбогдож байгаа талаарх судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачид хийсэн.
Гэр хороололд амьдарч буй 0-5 насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр илүү элбэг өвчилж байна.
- Ярилцлага:
Пластик центр ХХК-ийн захирал С.Цэвэлсүрэн
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөрсний бохирдолд нөлөөлж буй хамгийн гол 2 хүчин зүйл нь хог хаягдал болон доторлогоогүй буюу гэр хорооллын айлуудын ашиглаж буй стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон.
Энэ хоёр хүчин зүйлсийг бууруулахын тулд Пластик центр ХХК хаягдал гялгар уутыг дахин боловсруулаад 100% битүүмжлэлтэй нүхэн жорлон үйлдвэрлэдэг.
Гэвч манай компани нийт хог хаягдлын 0.01% буюу 420 тонн гялгар уут дахин боловсруулж, 800 орчим айлын нүхэн жорлонг 100% битүүмж, доторлогоотой болгосон байгаа.