Ажилтнаа зодсон "МИАТ"-ийн хэлтсийн даргыг чөлөөлжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-26 10:41:28


"МИАТ" компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар хүчтэй цохиж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. 

Уг асуудалтай холбоотойгоор МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргасан байна. 

Тус мэдэгдэл "Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" гэжээ.

С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү гэх мэдээлэл бий. 

"Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг шалгаж эхэлсэн"

Дээрх бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад"Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн" гэсэн тайлбар өглөө.



Холбоотой мэдээ