“Би”-ээр өөрийгөө хайрцагласан хүнд амжилт ирдэггүй
НийгэмАмжилт бол дотоод сэтгэлийн аз жаргалаа олсон байхыг л хэлдэг байх.
Сэтгэлээ хөгжүүлж, баялаг болгочихоод, түүндээ аз жаргалтай байвал тэгээд л болоо доо.
Дотоод амар амгалангаа олсон хүнд ажлын амжилт гарцаагүй ирнэ.
Харин амжилтыг олсон эмэгтэй, эрэгтэй хүн аль нь ч байсан “Би” гэдэг эгоизмгүй байх хэрэгтэй санагддаг юм.
Эго хүнд аз жаргалгүй байдлыг авчирдаг.
Харин зөв хүсэл мөрөөдөл бол эгоизм биш, хувь хүний амьдралын утга учрыг бий болгодог зүйл гэдгийг ялгах хэрэгтэй.
Жаахан амжилт гаргасныхаа дараа “Би”-гээр өвчилчихсөн хүмүүс надад өөрсдийгөө их л хайрцаглаж, боломжоо хязгаарласан мэт харагддаг.
Хөгшин, залуугүй олон хүнээс ажиглагддаг энэ зүйлээс салахын тулд хүн өөртэйгөө ажиллах ёстой.
Мэдээж хэрэг залуу эмэгтэй хэрнээ олон ажилтантай аж ахуй нэгж удирдана гэдэг өөрөө том ач аалал.
Биеийн амраа бодвол би ямар нэг сонирхолтой, арай өөр төрлийн эмэгтэйлэг бизнес хийж болох л юм.
Хэрэв энэ албан тушаалыг хаших чадваргүй бол түүнийгээ би хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хүмүүст нь өгөхөд ч бас бэлэн.
Нэгэнт надад итгэл үзүүлж, “Чи чадна” гээд хүлээлгэж өгсөн ажилдаа би дуртай.
Магадгүй бололцоотой айлын хүүхэд учраас заавал ийм нүсэр зорилгын хойноос хөөцөлдөхгүй байж болох юм.
Гэвч эцэг эх минь надад арай өөр, хийе гэснээ дуусгадаг байх хүмүүжил өгсөн учраас би мэдэхгүй зүйл гарсан ч түүнийгээ мэдэхийг оролддог, ер нь юмыг нухдаг төрлийн хүн болж өссөн юм байна.
“Тэгвэл миний амьдралын утга учир юу вэ” гээд бодвол би өнөөдөр зөвхөн өөрийнхөө төлөө ажилладаггүй.
Цэлмүүн гэдэг хүн сайхан хувь тавилантай төрж, сайн боловсрол эзэмшиж, эдийн дээдийг хэрэглэлээ.
Тэгвэл яагаад бусад охид, залууст ийм нөхцөл заяаж болохгүй гэж?
Заримдаа нийгмийн зүгээс биднийг “Ганц гэр бүл ингэж амьдарч байна” гэх зэргээр шүүмжилдэг ч бид эргээд нийгэмдээ ямар нэг сайн сайхныг бүтээж бий болгохыг эрмэлздэг.